© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эрдэнэт: Маргааш, нөгөөдөр түр зуурын бороотой
Эрдэнэт: Маргааш, нөгөөдөр түр зуурын бороотой

14-ний өдөр Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, наадамчдын анхааралд:

Өнөөдөр буюу 14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

 2024 оны 07 сарын 13-ны 20 цагаас 07 сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

ЭРДЭНЭТ ХОТ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 12°С, өдөртөө 23°С.

ЖАРГАЛАНТ СУМ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 13°С, өдөртөө 25°С.

2024 оны 07 сарын 14-өөс 0сарын 19-ийг хүртэлх 5 хоногийн урьдчилсан мэдээ

15,17,18-нд өдөртөө түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус. 15-аас өдөртөө 25-30 градус байна.

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-07-14
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц