© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Чингэлэг байршуулснаар гэр хорооллын хог татан авалтыг улирал тутамд 2- 3 удаа хийдэг болно
Чингэлэг байршуулснаар гэр хорооллын хог татан авалтыг улирал тутамд 2- 3 удаа хийдэг болно

Орхон аймаг “Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөрийг 2022- 2025 онд үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна.  Тус төслийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх, хог хаягдлын тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгуулсан бол авто машин механизмын парк шинэчлэлтийг хийх, хог хаягдлыг ангилан ялгах таталт хэвшүүлэх гэх мэт олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд орон нутгийн төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ХТГ- т шинэ автомашин болон тоног төхөөрөмж гардуулан өгсөн. Үүний үр дүнд Дэнж, Яргуйт, Баянбулаг, Баян-Овоот багуудаас бусад багт чингэлгээр хог татан авалтыг хийж байна.

Чингэлэг байршуулах ажлыг манай аймгийн хэмжээнд 2022 оноос эхэлж 44 чингэлэг 4 автомашин худалдан авч байсан бол өнгөрсөн онд буюу 2023 онд 65 чингэлэг 7 автомашинаар парк шинэчлэлт хийжээ. Ингэснээр хог татан авалтын тоог нэмэгдүүлэх, илүү хурдан шуурхай ачиж тээвэрлэх, гудамжны хог хаягдал бий болохгүй байх гэх мэт олон талт ач холбогдол бий болж байгаа юм.

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-01-09
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц