© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Цагаанчулуут багт 150 айлын 16 давхар орон сууцыг барихаар төлөвлөж байна
Цагаанчулуут багт 150 айлын 16 давхар орон сууцыг барихаар төлөвлөж байна

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 1-р хуралдаанаар Орхон аймагт хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Уг хуралдаанаар Баян-Өндөр сумын Найрамдал багийн 49-53-р гудамжны гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах хэсэгчилсэн төлөвлөлтийн зураг төслийг танилцууллаа. Орхон аймаг дахин төлөвлөлтийг эхлүүлээд гурван жил болж байна. Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Уртын гол багт 260 айлын орон сууцын эхний 2 блокыг ашиглалтад оруулсан. Энэ жилийн тухайд Цагаанчулуут багт 150 айлын 16 давхар орон сууц, Их залуу багт 9 давхар орон сууц барихаар зураг төслийг нь гаргажээ. Мөн хуралдаанаар Аймгийн аварга малчин, тариаланч шалгаруулах иргэдийн танилцуулгыг ХХААГ-аас хийлээ. Энэ онд Цагаан тоосны дэгдэлт сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр батлах тухай хэлэлцэж цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тогтоож Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 12 дугаар сард багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг аймгийн Засаг даргын орлогч (М.Түмэнжаргал), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ (Г.Ёндон)-д тус тус даалгалаа.

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-01-04
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц