© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологийн хаягдал булинга, элс болон хуримтлагдаж, үүнээс дэгддэг тэрхүү цагаан шороо нь Эрдэнэт хотын ард иргэдийн хувьд хавар намарын цагт ихээхэн асуудал үүсгэдэг. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр уг асуудалд онцгой анхаарал хандуулж сүүлийн жилүүдэд томоохон арга хэмжээг авсаар ирсэн. Энэ онд цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зорилгоор хаягдал булинга дарагч бодис хольж барицалдуулах, дарагч бодисыг устай найруулан тусгай зориулалтын техникээр цацах, технологийн зэрэг гурван аргуудыг хослуулан ажиллаж байна. Мөн цагаан тоосыг дарах нэмэлт арга хэмжээнүүдийг шинээр нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Үүнд:

-Хүнд даацын техник ажиллах боломжтой хуурайшилттай зам талбайнуудбг усны Белазуудаар тогтмол порголт хийх

-Зуны хаялтын элс хураах талбайн дагуу 89,76 мм-ын ган хоолой, уян хоолой ашиглан усаар бороожуулалт хийх

 -Булинга хаялт өгөхгүй тайлбайнуудад хөрсөөр дарах ажлыг жил бүр хийж гүйцэтгэж байна

-Өндөр даралтын ус шүрших төхөөрөмжүүдийг худалдан авч өвлийн хяналтын хэсгийн ус дамжуулах ган хоолойд холбож ажиллуулан туршиж байна

Мөн цагаан тоосны нөлөөллийн бүсийн оршин суугчдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан давхардсан тоогоор 884 иргэнийг хамруулаад байгаа юм.

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-02-21
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц