© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
БОЛОВСРОЛ: Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
БОЛОВСРОЛ: Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Улсдаа анх удаа  сумын хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн “Баян-Өндөр” цэцэрлэг ашиглалтад орлоо.  Уг цэцэрлэгт Чандмань, Найрамдал багийн буюу Эко хороолол, Аз хотхон, Надежда, Их хаадын цуваа хороолол болон “Найрамдал”-ын 49-53-р гудамжинд оршин суугчдын хүүхдүүд суралцана. Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 2.8, аймгийн төсвөөс 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Цэцэрлэг ашиглалтад орсноор 27 ажлын байр бий боллоо.

 Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат, БӨ сумын Засаг дарга Б.Баасансүрэн, БӨ сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат болон сумын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Орон сууцны хорооллууд ихээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал яригдаж байдаг гэдгийн Баян-Өндөр сумын ИХТ-ын дарга Э.Эрдэнэбат хэлж байна. Шинэ суурьшлын бүс болох 7А болон 7-р хорооллын хүүхдүүдэд харъяаллын дагуу цэцэрлэг шаардлагатай байсан учраас Баян-Өндөр сумын ИТХ-аас төсвийг нь шийдвэрлэж ийнхүү шинэ цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авах бэлэн болсон байна.  “Хамгийн сайн сургууль, цэцэрлэг бол гэртээ ойр байдаг сургууль, цэцэрлэгийг хэлнэ” гэдгийг тэрээр онцлов. Засгийн газрын шийдвэрээр 960 хүүхдийн сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг баригдахаар төлөвлөж байна.

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-01-29
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц