Наадмын талбайн дэргэдэх “ББ парк” хотхон ашиглалтад ороод таван жил болж байна. Ашиглалтад орсон цагаасаа эхлэн олны шүүмжлэлийг байнга дагуулдаг энэхүү хотхоны оршин суугчдын хүсэлтээр Орхон аймгийн засаг дарга Б.Зоригтбаяр очиж нөхцөл байдалтай танилцсан юм.
Тодруулбал, дээврээс ус гоожих, граш руу үерийн ус ордог, бохирын шугам доголдолтой учраас улсын комисс хүлээж аваагүй зэрэг асуудлыг ярьж байна. СӨХ байгуулагдсаны дараагаар тохижилтын асуудлыг хөндөж, тоглоомууд шийдвэрлэсэн ч хүүхдүүд тоглох боломжгүй. Нийт 80 айл байдаг учраас энэ асуудлыг СӨХ шийдвэрлэх боломжгүй байдаг тадаар иргэд ярьж байна. Оршин суугчдын зүгээр хотхоны эргэн тойронд болж буй асуудлын талаар удаа дараа аймаг орон нутгийн удирдлагуудад санал, хүсэлт тавьсан ч шийдвэрлэхгүй явсаар өдийг хүрсэн гэв.
Иргэдийн эрх ашгыг хохироодог даварчихсан хувийн хэвшил байж болохгүй. Иймд шаардлагатай зардлыг аймгаас шийдвэрлэж, төрөөс гаргасан мөнгийг гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх ёстой. Гранд гарден, Хэрлэн апартмент, Хийморь хотхонтой холбоотой олон асуудлууд байна. Хяналт тавьж буй инженерүүд гүйцэтгэлийн ажилд хяналт тавих ёстой гэдгийг хэлж байна.
ББ хотхоны барилгын ажлыг “Оюу констракш” ХХК гүйцэтгэсэн. Орхон аймгийн наадмын талбайн хажууд Солонгосын хөрөнгө оруулалттайгаар "ББ парк" орон сууцны хотхон ашиглалтад орж байсан юм. Гараашны давхартайгаа нийлээд таван давхар, зургаан блок, 288 айлын уг орон сууцны хотхон 24 орчим тэрбум төгрөг төсөвт өртөгтэйгөөр баригдаж байсан юм.
ББ ПАРК ХОТХОН ИЙМ БАЙХ ЁСТОЙ