© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд Эрдэнэтийн 500 гаруй уран бүтээлчид оролцоно
Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд Эрдэнэтийн 500 гаруй уран бүтээлчид оролцоно

Энэ жилийн Орхон аймгийн баяр наадам Илгээлтийн эздийн 50 жилд зориулсан гэдгээрээ онцлог байна. Тэр утгаараа илгээлтийн эздээ алдаршуулсан Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан түүхээр сэдэвчилж нээлтийн арга хэмжээний бэлтгэлээ хангаж байна. 

 Эхний хэсэг Эрдэнэт уулын домгоос сэдэвчилсэн байх бол  дараах хэсэг уурхайчдаас сэдэвчилсэн байх жишээний. Наадмын нээлтэд нийтдээ 500 гаруй уран бүтээлчид, хүүхэд багачууд оролцож байна. Орон нутагтаа уран бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлчид наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцон, бэлтгэлээ хангаж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн  уран бүтээлчдын чадвар чансааг харуулсан нээлт байх болно. Нээлтийн арга хэмжээний шинэлэг, онцлог зүйлсийг наадамчин олон баяр наадмын өдөр  цэнгэлдэхээ ирээд үзээрэй гэж хэлэх байна. Цухас дурдахад, наадмын нээлтийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, С.Чимгээ нар хөтлөн явуулна.  

Мөн нээлтийн арга хэмжээнээс гадна цэнгэлдэх болон морь барианы газарт энэ сарын 31-нээс эхлээд  нийт  таван удаагийн соёл урлагийн тоглолт болно. Наймдугаар сарын 2-нд баяр наадмын үдшийн цэнгүүн болно. Цэнгүүнийг залуучууд руу чиглэсэн байдлаар зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-07-20
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц