© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Б. Зоригтбаяр: Үнэ төлбөргүй олгож байгаа орон нутгийн өмчийн орон сууц байхгүй
Б. Зоригтбаяр: Үнэ төлбөргүй олгож байгаа орон нутгийн өмчийн орон сууц байхгүй

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг /03.13/ хүртэл нийт 250 гаруй иргэнтэй уулзалт хийжээ.  

Тэрээр “Иргэдийн санал хүсэлтийг сонсч газар дээр нь хариулт өгөх, зарим төрийн байгууллагуудад холбох, иргэдэд тулгамдсан аливаа асуудлын арга замыг ярилцаж,  шийдвэрлэх нь төрийн байгууллагын үүрэг. Иймд энэхүү уулзалтыг долоо хоног бүр хийж хэвшихийг зорьж байна” гэв.

Түүнчлэн иргэдээс гарч буй санал хүсэлтийн дийлэнх хувийг орон сууц хүссэн хүсэлт эзэлдэг. Иймд үнэ төлбөргүй олгож байгаа орон нутгийн өмчийн орон сууц байхгүй гэдгийг өнөөдрийн уулзалтын үеэр иргэдэд мэдээлэл өглөө.  

Уулзалтад аймгийн ЗДТГ-ын хэлтэс, түүний харьяа агентлагуудын удирдлагууд оролцож иргэдэд мэдээлэл өгч ажилладаг. Иргэд 70359144 дугаарт холбогдож уулзалтын цаг авах боломжтой.

/ 2025-03-13
Сэтгэгдэл / 1
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Оюунцэцэг Т
2025-03-13 / 66.181.176.22
Ёстой зөв.иргэдтэйгээ ойр байж л гашуун боловч үнэн мэдээллээр хангагдана. Мөн иргэд хувийн асуудлаа ярьж, үргэлж авахын төлөө биш хотынхоо төлөө санаа бодлоо илүү дамжуулбал чухал шүү
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц