© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Аймгийн сонгуулийн хороонд ТАВАН намаас нийт 98 хүн нэр дэвшихээр хүсэлт гаргажээ
Аймгийн сонгуулийн хороонд ТАВАН намаас нийт 98 хүн нэр дэвшихээр хүсэлт гаргажээ

Аймгийн сонгуулийн хороонд таван намаас нийт 98 хүн нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ. Нэр дэвшигчдийн материалыг шалгаж ирэх долоо хоногт тогтоол гаргах юм. 2024 оны АИТХ-ын Төлөөлөгчид сонгох сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 11-нд болно. Сонгуулийн хорооны даргаар М.Жанболат ажиллаж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн хүрээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн тоо 41 болж нэмэгдсэн. Харин Баян-Өндөр сумын төлөөлөгчийн тоо 31 байсан бол 29 болж буурч, Жаргалант суманд өмнөх жилүүдтэй адил 21 төлөөлөгч сонгогдох юм. Нам эвсэл тус бүрээс 41 хүн нэр дэвших боломжтой. Аймгийн МАН,АН-аас тус бүр 41 нэр дэвшигч, ХҮН-аас – 11, Иргэний оролцоо, нэгдэл намаас – 4, Үнэн ба зөв намаас – 1 нэр дэвшигч сонгуулийн хороонд хүсэлт гаргажээ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-ны өдөр эхэлж, нэр дэвшигчид үнэмлэх гардан авснаар энэ үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм.

Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2024-09-09
Сэтгэгдэл / 1
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Zahirgaand
2024-09-11 / 66.181.182.249
ter irgediin tuluulugchiinhuu dund 2 hugjliin berhsheeltei irgeniig oruulj suulgaarai ted vg helj vzel bodloo ilerhiileh erhtei shvv
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц