Орон сууцыг анх удаа худалдан авсан иргэдийг татварын хөнгөлөлтөд хамруулахтай холбоотойгоор холбогдох материалыг хүлээн авч эхэллээ. Уг хөнгөлөлтөд хамрагдах иргэд шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэн тайлангаа 2 дугаар сарын 15-ны дотор илгээх боломжтой байна. Татварын хөнгөлөлт нь орон сууцны худалдан авалтад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах нөхцөлтэй бөгөөд хууль, журамд заасан шалгуурыг хангасан иргэд хамрагдах юм. Иймд иргэд хугацаандаа материалаа бүрдүүлж, тайлангаа илгээхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Орон сууцыг анх удаа худалдан авсан иргэд татварын буцаан олголт авах эрхтэй боловч зарим тохиолдолд барилга борлуулсан орон сууцны хороолол, аж ахуйн нэгжүүд шаардлагатай баримт бичгийг олгохоос татгалзах асуудал гарч байна.
Хууль тогтоомжийн дагуу орон сууц борлуулсан аж ахуйн нэгж нь худалдан авагчид худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримт, НӨАТ-ын баримт зэрэг татварын холбогдох бичиг баримтыг заавал олгох үүрэгтэй юм. Эдгээр баримт нь иргэд татварын хөнгөлөлт, буцаан олголт эдлэхэд зайлшгүй шаардлагатай. Хэрэв тухайн барилга борлуулсан байгууллага баримт өгөхөөс татгалзсан тохиолдолд иргэд харьяа татварын байгууллагад гомдол гаргах, e-barimt системээр зөрчил мэдээлэх, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандах боломжтойг холбогдох байгууллагаас мэдээллээ. Иймд орон сууц худалдан авсан иргэд өөрсдийн хууль ёсны эрхээ хамгаалж, шаардлагатай баримтаа хугацаанд нь бүрдүүлэхийг зөвлөж байна.