© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Орхон аймгийн Ардчилсан намын даргаар Г.Алтангэрэл сонгогдлоо
Орхон аймгийн Ардчилсан намын даргаар Г.Алтангэрэл сонгогдлоо

Орхон аймагт Ардчилсан намын дотоод сонгууль гурван өдрийн турш үргэлжилж, өндөрлөлөө. Сонгуулийн дүнгээр аймгийн намын даргаар Г.Алтангэрэл нийт гишүүдийн 91 хувийн саналаар Г.Алтангэрэл сонгогджээ. Тэрбээр өмнө нь намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд ийнхүү гишүүдийн өндөр дэмжлэгтэйгээр албан ёсоор батламжлагдлаа. Мөн энэ удаагийн сонгуулиар намын бодлого тодорхойлох чухал бүтэц болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийг шинээр бүрдүүлжээ. Нийт 14 гишүүн сонгогдсон бөгөөд үүнд Ц.Ойдов, Д.Ганболд, Г.Ганзориг, Н.Баяртогтох, Д.Эрдэнэцогт, З.Хатанбаатар, С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд, Н.Азжаргал, Б.Энхдэлгэр, С.Цэрмаа, Т.Нармандах, Г.Цэрэндолгор нар багтжээ. Дотоод сонгууль нь намын гишүүдийн оролцоог хангах, шийдвэр гаргах түвшний ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Мөн орон нутгийн намын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах ач холбогдолтойг онцлов. 

/ 2026-03-24
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц