© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН бидэнд юу амласан бэ?
Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН бидэнд юу амласан бэ?

Хоёр сар хүрэхгүй хугацаанд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болно. Ирэх 6-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын Ээлжит Сонгууль болохоор тов тогтсон. Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор бүсчилсэн 13 том тойргоос парламентын 126 гишүүнийг сонгох юм. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН 62 мандат авч, үнэмлэхүй ялалт байгуулж байсан юм. Өнгөрсөн дөрвөн жил МАН улс орныг залж, бодлогоо хэрэгжүүлсэн

         МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс онцлох 10 заалтыг уншигч та бүхэнд хүргэж байна

1.         Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай 5000 орон сууцаар хангана.

  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-1500
  • Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-1500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 1000 –
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 500
  • Түрээсийн орон сууц- 500

2. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Орхон аймаг Эрдэнэт хот болж байгаатай холбогдуулан “Эрдэнэтийн хөгжил–2030” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

 3. Дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл хэрэгжүүлж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно.

4. Их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, Технологийн сургуулийг түшиглэн уул уурхайн сургалтыг өргөжүүлж, шинжлэх ухаан технологийн парк байгуулна.

5. Хотын нөөцийн давуу талд тулгуурлан уул уурхай-металлурги-хими, катодын зэс боловсруулах үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

6. Хүүхэд, залуучуудын хөгжлийн цогцолбор төв, олон улсын чанар, стандартад нийцсэн жишиг ЕБС, номын сан барина.

7. Гэр хороололд МОН-23-01 төслөөр татагдсан 40 км цэвэр усны шугамыг ашиглахад шаардлагатай бохирын шугам татаж, эко жорлон төслийг эрчимжүүлнэ.

8. “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ”-г түшиглэн Орон нутгийн өмчит катодын зэсийн үйлдвэр, шахмал түлшний үйлдвэр барина.

9. Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн 53 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Жаргалант Эрдэнэт чиглэлийн авто зам барьж, хотын доторх авто замыг өргөтгөж, шинэчилнэ.

10. Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосыг дарах шинэ технологийг бий болгон, хотын хүн амын эрүүл мэндийг хамгаална.

 

                                                               ДАХИН САНУУЛЪЯ

2016 оны сонгуулиар МАН 65 суудал авч, үнэмлэхүй олонхи болж чадсан. Харин УИХ-ын сонгуульд  дараалан хамгийн олон суудал авч, үнэмлэхүй олонхи болж буй анхны тохиолдол болж байсан юм. Тухайн үед мөрийн хөтөлбөртөө хэрэгжүүлэхээр тусгасан онцлох 10 заалтыг уншигч та бүхэнд дахин сануулъя.

                                                      МАН  2016 ОНД МАН БИДЭНД ЮУ АМЛАЖ БАЙВ

 Мөрийн хөтөлбөрийн онцлох 10 заалт

1. Арилжааны зээлийн хүүг бууруулж хугацааг уртасганa

2. Анх удаа байр авч байгаа бол урьдчилгаа төлбөргүй, харин бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.

3. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно. Цалингаас суутгадаг хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг хоёр дахин бууруулна.

4. Олон улсын нислэгийн үнэ тарифыг буулгана

5. Өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ

6. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана.

7. Авилгын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахиж төрийн албанд томилдоггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

8. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.

9. Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

10. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

 

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-04-23
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц