© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна
Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна. Энэ ажлыг гүцэтгэлтэй, чанартай хийх шаардлагатай байгааг Засаг даргын шуурхай хуралдаан дээр ярьж байна. Аймгийн Хөх монгол цогцолборыг 2015 онд 800 гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр барьсан. Одоогоор балансын үлдэгдэл 500 сая орчим төгрөг байна. Анх 330 сая төгрөгөөр зөвхөн хашааг барьж байсан талаар Засаг даргын орлогч М.Түмэнжаргал онцлов.  

 21 аймгийн нэрийн хуудас болсон уул усны онцлог, байгалийн сайхныг баримлаар бүтээсэн Хөх Монгол цогцолбор цэцэрлэгт хүрээлэн нээлээ хэмээн зарлаж байв. Үүнээс хойш орон нутгаас санхүүжилт авч,  орлого олдоггүй, алдагдалтай ажилладаг гэх шалтгаанаар татан буулгах шийдвэрийг өнгөрсөн 2021 онд гаргасан байдаг. 

Өнөөдрийн байдлаар Хөх Монгол цогцолборт Соёл урлагийн газар үйл  ажиллагаа явуулж байна. Тус цогцолборт бүтэн гэх зүйлгүй болж, эвдэрч гэмтсэн хэдэн баримлаар дүүрчээ. 

Эрдэнэтийн иргэд цогцолборын хашааг буулгаж, ногоон төгөл, амралт чөлөөт цагийн төв болгох саналыг гаргаж байсан юм. 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-04-30
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц