Аймгийн засаг даргын 2023 оны 11сарын 03-ны А847 захирамжийн дагуу цэргийн бүртгэл энэ сарын 2-нөөс 25-ний хооронд зохион байгуулагдана. Ингэхдээ 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд болон 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд харьяа багийн байран дээр биеэр очиж бүртгүүлэхээс гадна E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтой.
Бүрдүүлэх бичиг баримт :
Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Ажлын газрын үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3*4 цээж зураг 2ширхэг байна.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно.