Эрдэнэт | 2 хоногийн өмнө

Миний харах өнцөг

МИНИЙ ХАРАХ ӨНЦӨГ

Улсын Их Хурлын Сонгуулийн үр дүнг би том зургаар нь өөдрөгөөр харж байна. Ялсан шиг ялагдал байлаа, Ардчилсан намын хувьд. 
Шинэ хуулиар болсон энэ сонгууль монголчууд АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНД хайртайг, АРДЧИЛСАН НАМ-д итгэдэг хэвээрээ байгааг хэвээрээ байгааг элдэв хөөсгүй, бодитоор харах боломж өглөө. Шударга үнэнд хүрэх зам адармаатай, бартаатай бас дэндүү удаан алгуур аж. 
ПРОПОРЦИОНАЛЬ СОНГОЛТ. Энэ сонголтын үр дүнгээр АН том үзэл санаа, бодлогын нам мөн байна. Алсдаа Монгол улсыг Баруун төвийн үзэл санаа, эсвэл зүүний үзэл баримтлалтай улс төрийн нам, эвсэл ээлжлэн хөгжил дэвшил рүү авч явах нь. Хувь тэнцүүлсэн сонголтоор нийт 1,4 сая сонгогчдын 37,5 хувийн саналаар буюу 18 хүнээ жагсаалтаар оруулж буй эрх баригч МАН-ыг сонгогчдын гуравны нэг нь дэмждэг байх нь. Энэ үнэнийг их эрх мэдэл, татварын том мөнгө, хэвлэлийн ичгүүргүй тархи угаалтын ард олон жил, олон сонгуулиар далдын далд нуусан байсныг олж харлаа. Дэндүү олондоо бардаад өөрсдөдөө тааруулаад сольж л байдаг, дураараа нэмэлт өөрчлөлт хийж л байдаг сонгуулийн хуулиар АН-д өгсөн 33,3 хувийн санал, ардчилсан үзэл санааг дэмждэг бусад жижиг нам, эвслийн 29,2 хувийн санал усанд хаясан мэт алга болж байсан байх нь. Нийлэхээрээ сонгогчдын санал 62,5 хувийн санал огт тооцогддоггүй, ардчилалд өгөөд ч нэмэргүй бөйдаг байж, энэ олон удаагийн ардчилсан сонгуульд. МАН олон удаа дандаа ялж, парламентын 70, 80 хувийг дангаараа эзэгнэж байсан ч, үнэн бяр нь ердөө сонгогчдын гуравны нэгийн хөөсгүй дэмжлэгтэй юм байна. Хөөс нь буусан сонголтын ард АН баруун төвийн үзэл баримтлалдаа нэгдэж, эвийг эрхэмлэвэл эрх баригч нам болох, Ардчилал, эрх чөлөө үнэ цэнэтэй хэвээр байх ирээдүй харагдаж байна. Эго-гоо дийлэхгүй хэрүүл тэмцэлдээ идэгдвэл оюун санааг дээдэлсэн, саарал масс тэр чигтээ дэмжиж мэдэх ХҮН-д улс төрийн орон зайд том тоглогч болох боломж өгөхөөр байна. Юутай ч өгөөд өгөөд байхад ялагдаад байдаг, МАН бүр том ялаад байдаг хуурмагийн багийг хуулж, үнэний төрхийг олж харлаа. Улс төрч хүний хувьд энэ сонгуулийг өөдрөгөөр харсан өнцөг энэ байлаа.
ТОМСГОСОН ТОЙРОГ. Энэ сонголт бүхэлдээ эрх баригч намын төлөвлөлтөөр явсан. Гэхдээ түмний сонголт тэс өөр ажгуу. Би 2 тойргийн сонголт дээр анализ хийв. 
Уугуул нутаг Дорнод. Номер нэг 9-ийг миний нутгийнхан дэвшигчдийн тэг дундуур үлдээж. Өөрөөр хэлбэл сонгосонгүй. Томсгосон тойрог, Хэнтий нутгийн ардын бахархал л 9-гөө дахиж сонгосон байж таарах нь. 
Суугуул нутаг Эрдэнэт. Ардчиллаас ганц Женко. Түүнийг яаж ч муу хэлсэн Монгол улсын Ерөнхийлөгч байсан рангаар гарч ирэх нь тодорхой байв. Бусад 7 нь МАН. Энэ 7 хүн бүгд том сайд дарга нар. Энэ 8-ын яг ард АН-ын Ариун-Эрдэнэ тунаж үлдэв. Цөөхөн саналаар. Гэвч тэр Булгандаа босоо. Булганыхан Булганыхаа Бат-Эрдэнийг л Ариун-Эрдэнийн ард жагсаав. Томсгосон тойргийн хүчинд  алдар цуутай 7 “төрийн” сайд дарга нар сонгогдож. Заримыг нь хашиж буй албан тушаалаар нь сонгосон байж мэднэ. 
АРДЧИЛЛЫН ҮНЭ ЦЭНЭ. Ардчилал агуу үнэ цэнэтэй. Ардчиллын 34 жил энэ үзэл санааг авчралцсан С.Зоригийн үхлээр АН-ыг сэхэхгүй болтол намнав. Энэ жилийнх бүр эрээ цээрээ алдсан. Мунгинасан эмэгтэй, ярзайсан муухай царайтай хоригдол, хүчинд автсан мэт биеийн хэлэмжтэй дүүгийнх нь  ярилцлагуудтай нэвтрүүлэг  зурагтаа асаасан айл бүрийн хойморьт  та бидний татварын мөнгөөр зүгээр л хар хүчээр, хар энергиэр “зочлов”. МАН-ын сонгуулийн пиар ийм хар технологиор бөөлжис хүргэж эхэлсэн. Монгол улсын иргэд бүгд ингэж сэтгэл зүйн хүчирхийлэлд орсон гунигт түүх бичигдэв. Хэвлэлийн эрх чөлөөг гэгээн цэнхэр дэлгэцийнхэн увайгүй худалдав. 
МАН-ын увайгүй, айдас дагуулсан хар пиар АН-ыг ардчилалтай нь нам намнах байсан байх. Энэ улс төрийн пиарын хар технологи Өвөрхангайн Сант сумын АН-ын байранд таг зогсож, амьсгал тасрав. Сумын АН-ын даргын амь нас Ардчиллын үнэ цэнийг эргүүлж авчирсан. Ардчилал бат бөх хэвээр байгааг мэдрүүлж, АН ба ардчиллын үзэл санааг тээгч бусад нам, эвслийн авсан хувь тэнцүүлсэн сонголтын 62,5 хувь сонгоод л байхад л ялагдсаар байгаад алдарсан итгэлийг эргүүлж авчирч өглөө. 
Дараагийн сонгуульд эрх барьсан нам эвслээс бидний татвараар юу бүтээснийг асууж шаардаж, ямар бодлого хөтөлбөрөөр улсаа хөгжүүлж, иргэдээ амгалан тайван амьдруулахыг нь дэнсэлж үзэж сонгодог, цэлмэг оюуны төлөө сонголт хийх боломж байгааг олж харсан сонгууль боллоо.

Сэтгүүлч: С.Сувдаа

Таалагдаж байна 2
0 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Миний харах өнцөг

2024-07-01

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

2024-06-24

20 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээг өргөтгөлөө

2024-06-17

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАЛУУН ГАЗРУУД

2024-06-13

О.Гал-Очир: Шинжилгээгээр илэрсэн нянгууд хүний иддэг бэлэн болсон хоолонд илэрнэ гэдэг маш том аюул

2024-06-04

Мантуун буузны маханд хийсэн шинжилгээгээр ENTEROBACTER, CITROBACTER илэрчээ

2024-05-31

Энэ сарын 21-ний өдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ

2024-05-28

Зургаадугаар сарын 1-нийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэнэ

2024-05-28

Биднийг гүтгэж байгаа энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг нь олох болно

2024-05-20

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09