Онцлох | 2 сарын өмнө

Түмэнжаргал: ОРХОН АЙМАГ АВТО ЗАМЫН САЛБАРТАА 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Сэтгүүлч
Э.Одсүрэн

-Та өмнө нь Хотын захирагчийн албаны дарга, аймгийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. Өнгөрсөн оны сүүлчээс Засаг даргын үүргийг гүйцэтгэж байна. Ажлаа хаанаас, юунаас эхлэх вэ гэж асуух нь илүүц биз. Харин эхлүүлсэн ажлын тань үр дүнгүүд хэр гарч байна вэ гэж асуух нь зүйтэй болов уу?

-Би 2016 оноос Хотын захирагчийн албаны даргаар ажиллаж байгаад 2020 оноос аймгийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажилласан. Энэ хугацаанд манай баг, хамт олон, олон ажлыг санаачилж, зохион байгуулсан. Ялангуяа, инженерийн шугам сүлжээний ажлыг бид зоригтойгоор эхлүүлсэн. Энэ ажил энэ онд ч бас цаашид ч үргэлжилнэ. Өнгөрсөн оны сүүлээс аймгийн Засаг даргынүүргийг гүйцэтгэж байна. Одоогийн нөхцөл байдлын хувьд, ажлын ачаалал их байна. Төрийн ажил зогсолтгүй үргэлжлэх ёстой. Иймд шийдвэрүүдийг шуурхай гаргаж ажиллаж байна. 

 Өмнөх онуудад улсын болон орон нутгийн төсвөөр олон ажил хийгдсэнийг иргэд мэдэж байгаа байх. Алдаа дутагдалтай ажлуудаа засаж сайжруулах, гаргасан алдаагаадавтахгүй байх нь чухал. Иймд ажил бүрээ дүгнэж, хэлэлцэж байна. 

Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, тав тухтай, сэтгэл дүүрэн амьдрахад нь боловсролын хүртээмж чухал юм. Өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтхийлээ. Хүүхдүүдийн сурч боловсрох нөхцлийг сайжруулж ширээ, сандлын 90 хувийг нь шинэчилж, шинээр сургууль, цэцэрлэг барилаа. Мөн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч Улаанбаатар хотын том эмнэлгүүдэд хийгддэг хагалгааг орон нутагтаа нутагшуулж,  БОЭТ-ийн тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн. Тухайлбал,  Хавдрын бай, Тархины цус харвалтын болон Дурангийн тасаг байгуулсан. Өнгөрсөн оны ажлыг товч дүгнэвэл эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудлыг шуурхай шийдвэрлэсэн гэж хувьдаа дүгнэж байна. 

-Энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил аль салбарт шинэчлэлтийг авчрах вэ? 

-Манай аймаг энэ онд 85,5 тэрбум төгрөгийн хөрөнгөоруулалт бүтээн байгуулалтын ажил хийнэ. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад 30 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөдөг байсан. Энэ жил “Орон нутгийн хөгжлийн сан” –аас Төрийн үйлчилгээний нэгдсэн хоёр төв барихад 5,3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн Дэнж, Оюут багт Багийн нэгдсэн байр барих бол шинээр бий болсон суурьшлын бүсэд авто зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, сургууль, цэцэрлэг барина. Дулааны улирал эхлэх үед нэлээн тоос шороотой, ундуй, сундуй байх болно. Үүнийг ард иргэд маань ойлгож, хүлээн аваарай. Айл өрхүүд гэр орноо засаж, их засвар, шинэчлэл хийхэд тав, тухгүй өдрүүд үргэлжилдэг шиг хотынхоо авто замыг засаж, шинэчлэх хугацаанд тийм л байх болно. Харин үүний дараата, бидний амьдрах орчин илүү таатай болно гэдэгт итгэж байна. 

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыгорон нутгийн авто замын шинэчлэлтэд зориулж 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргасан. Энэ ажилтай  холбоотойгоор орон нутаг бэлтгэл ажлыг сайн хийж байгаа харагдсан. Эцсийн үр дүнд Орхон аймаг авто замын салбартаа эрс шинэчлэлт хийнэ гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна.

-Орхон аймаг авто замын салбартаа нэг жилд 50 тэрбум төгрөг төсөвлөж байгаагүй. Тийм боломж ч гараагүй. Тиймээс энэ бол түүхэн шийдвэр юм. Энэ ажлыг бид сайн гүйцэтгэлтэй, чанартай хийхийн тулд “Авто зам – 2024 Эрдэнэт” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын “Авто замчдын холбоо” ТББ болон түүний гишүүн байгууллага, авто замын зураг төсөв боловсруулдаг, зам барьдаг компаниуд оролцсон. Бид аль байршилд шинээр зам тавих, алийг нь засах, шинэчлэх болон түүнийг ямар материалаар хийх вэ гэдэг саналыг компаниудадтанилцуулсан. Компаниуд ч өөрсдийн давуу талуудаа бидэнтэй нээлттэй хуваалцсан. 

Энэ жил бид улсын чанартай А1002 замыг дөрвөн эгнээбуюу 6 дугаар хорооллоос Их-Залуу багийн “Жаст ойл” шатахуун түгээх станц хүртэл 7,7 км шинэ зам тавина.Тухайн хэсэгт баяр ёслолын үеэр хамгийн их түгжрэл үүсдэгучраас дөрвөн эгнээ замд нүхэн гарц хоёрыг хийхээр төлөвлөсөн. 

Мөн хотын доторх  авто зогсоолуудыг өргөтгөж, ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг тавьж нийт 46 байршилд авто замаа шинэчилнэ.

 

-Гүйцэтгэх ажил нь оновчтой бас чанартай байх ёстой. Мэргэжлийн байгууллагуудын уялдаа маш чухал.  Үүнийг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Зам барихад түүхий эдийн чанар маш чухал. Манай аймагт замын битум хийх стандартад нийцсэн хайрга, дайрга байхгүй. Иймд Дархан-Уул аймгаас хайрга тээвэрлэх зардлыг тендерийн төсөвт тавьж өгнө. Замын битум чанартай байх ёстой. Үүнийг Монголд ганцхан үйлдвэр хийж байна. Тэр компанийг хэлэлцүүлэгт урьж оролцуулсан. Мөн замын суурийн ажилд анхаарах нь чухал. Шинэ зам тавихдаа бетонон бордюр хийх бол хуучин замыг шинэчлэхдээ чулуун бордюр ашиглана. Мөн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны замын инженерийн ажилтаны орон тоог нэмж байгаа. Захиалагч талаас 5-6 инженер хянана гэсэн үг. Замын чанарынхяналтыг зөвлөх үйлчилгээний баг ажиллуулж хянуулна. Мөн төслийн нэгж байгуулахаар төлөвлөж байна. Төслийннэгж нь бүх төлөвлөгөө, гүйцэтгэлийг бидний өмнөөс хариуцаж ажиллана. Хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэлд ахиц гаргахын тулд мэргэжлийн баг ажиллуулна гэсэн үг л дээ.  Ингэснээр хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт дэвшил гарна гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

2024-04-26

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2024-04-25

Унадаг дугуйгаа алдсан иргэнийг цагдаагийн албан хаагч орилж зандарчээ

2024-04-24

Дэлхийн найм дахь гайхамшиг Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөө

2024-04-24

Хятадын Ши Ань хотын Тан гүрний соёлын гудамж дахь музей

2024-04-24

Хулгайчыг хамгаалдаг цагдаа

2024-04-24

Монгол улс цахим аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр Фейсбүүк компанитай хамтран ажиллана

2024-04-23

Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН бидэнд юу амласан бэ?

2024-04-23

УИХ-ын гишүүн Д.Батлут Чуулганы хуралдааныг 15 удаа тасалжээ

2024-04-22

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

2024-04-18