УИХ-ын гишүүн Д.Батлут Чуулганы хуралдааныг 15 удаа тасалжээ
Э.Одсүрэн
УИХ-ын 20-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар Чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдээр тодоржээ. Тодруулбал, сарын дараа Чуулган өндөрлөнө. Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд 300 орчим хоног хуралдах ёстой. Тэгвэл 2020 оны 7 дугаар сараас энэ оны 3-р сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар нийт 14 удаагийн Чуулганы хуралдааныг тасалсан байна. Эрдэнэт хотын захирагч, Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Батлут хамгийн их буюу нийт 15 удаа хуралдааныг тасалжээ.
Erdenet-d gertee baij bdag shdee. Ter tamhind 15 udaa l suusan baih shuu. Esvel 150 udaa tasalsan bgaa shuu.