Онцлох | 4 сарын өмнө

Чиний төлөө үхье гэж... хэнд хэлэх ёстой вэ?

Сэтгүүлч
Б.Ганчимэг

"Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм"... хэмээх алдарт дөрвөн мөртийг шүлэглэсэн дайны үед цай, сүүнийхээ дээжээ өргөн хайртай хөвгүүдээ, эр нөхрөө эх орны энхийн манаанд явуулдаг байв. Он цаг улиран одож улс орон тогтуун болохын цагт хад сууж, хал үзэг хэмээн хайртай хөвгүүдээ бид эр цэргийн албанд явахад нь “мундаг эр болно доо” гэж итгэл тээн үддэг. Эх орны хөрсөнд үүрд нойрсоно гэж бодоогүй ээжийн сэтгэлийг бодоход  гуниг аньсаганд тодорч, зүрхэнд хөндүүр дүүрнэ. 
Түүх сөхвөл Лао Цугийн бичиж үлдээснээр Хүннүчүүд цэрэг зоддоггүй туршлагыг хятадад нэвтрүүлэх тухай дурддаг. Тэр үеийн хятадууд цэргээ сахилгатай байлгах гэж  зодсоор байгаад олныг алдаг тухай Лао Цу өөрөө бичиж үлдээсэн. Үүний дараа хятадын  Хань улсын нэг хаан монголыг дийлэхийн тулд монголчуудыг дуурайж хувцасласнаар одоо бидний мэдэх ууж, хантааз, нарийн ханцуй, элэг бөөр бэхэлсэн бүс, ширээс энэ тэрийг хятадууд эхлээд цэрэгтээ, дараа нь өдөр тутмын хувцсандаа нэвтрүүлсэн түүхтэй. Одооны хятадуудын үндэсний хувцас гээд байгаа нь угтаа бол манай монгол хувцас л даа. Харин монголчууд тэрийгээ мэдэхгүй хятад хувцас гэж ад үздэг болчихсон. Хятадуудын шүтээн луу хүртэл манай монголын хуучин шүтээн шүү дээ. Хүннүчүүд луу шүтдэг байсан гэлцэх. 

Монголын нууц товчоонд цэрэг зодохыг хориглосон тухай гардаг. Бүр Чингис хаан өөрөө хэлж бичүүлснийг Шихихутаг Их засагт буулган бичсэн түүхтэй. Бүр цаашилбал цэрэг зодсон даргыг яг тэр аргаар нь буцааж зодож, шийтгэдэг байсан тухай ч өгүүлдэг. Гэхдээ бас цэрэг дураар аашлахыг хатуу хориглож, журам зөрчсөн цэргийг цаазаар авдаг гэж ч гардаг. Цэрэг, цэргээ албал цэрэг алсан цэргийг ч бас алах хуультай тухай Их засагт цагаан дээр хараар бичиж хуульчилсан түүхтэй. 

Ямартай ч цэргийн журам чангарч 2000-аад оны дундаас цэрэг дэглэхээ больж, цэргүүд ёс зүйгээ алдаж офицеруудаа "ах аа" гэж дууддаг болсон нь үнэн бөгөөд саяхны түүх. Офицерууд цэрэг дэглэх эрхгүй болсноос хойш цэргүүд даварч уйлж, унжиж, бүр орондоо шээдэг болсон ч гэдэг. Ер нь Монголын их цэргийн журамд цэрэг зодохыг хатуу хориглоод бараг 20-иод жил болж байгаа. 
90-ээд оны төгсгөлөөр манай улсын эдийн засаг маш хэцүү байхад цэргүүдэд цувдай байтугай угаадас ч олдохгүй өлбөрч үхэхийн наагуур байгаа тухай МҮОНРТ-ийн Цагийн хүрдээр ил тод мэдээлдэг байсан. Аль ч билээ нэг хилийн застав дээр очиход цэргүүд нь халтай сан хувцастай, бөөсөндөө баригдчихсан, эцтэлээ турчихсан, хоолгүй гээд сууж байсан тухай гарснаас хойш улс цэрэгтээ маш их анхаардаг болсон. Одоо гол агуулгатаа оръё.

    Монгол улсын зэвсэгт хүчний өнөөгийн байдал бүгдэд нээлттэй далан булчирхайгаа тоочих учиргүй.   Цэргийн анги хаана байрлаж байгаа газрыг бүгд мэддэг ч харин тэнд болоод буй зүйлсийн талаарх мэдээллийг эх орны нууж гэж хааж ирсэн тохиолдлууд олон.  Өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан харахад цаг үе тодорхой хэмжээгээр өөр болсон боловч цэргийн ёсон буюу цэрэгжилтийн дэг жаяг / зодуур, нүдүүрээс тусдаа / нь хэвэндээ байсаар байдаг. 
    Угтаа гэр бүлийн хүмүүжил ачаалал даах чадвар, сэтгэлзүйн байдал гээд олон зүйл дээр бэлтгэгдсэн залуусыг нь цэрэгт татаад баймаар. Хэчнээн сайхан бие хаатай нуруу туруутай байлаа гээд өссөн хүмүүжил хийгээд хал үзэж халуун чулуу барьж үзээгүй залуус цэрэгт очиход наад захын харуул манааны хар борыг даахгүй байгаа нь нэг талын өнцөг мөн гэвэл мөн. 
“Салаан даргад зодуураа багасга гэх үгэн хариулт л ирдэг”
Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан.Гэтэл хуулийг дээд зэргээр сахин биелүүлэх ёстой зэвсэгт хүчний ангиудад хамгийн элбэг байдаг зүйл нэг цэргийг нийтээрээ шооглож дооглох , байгаа байдлыг нь онцгойлон шалтаглан зодох, шоглох дэглэх асуудлууд байдагыг Зэвсэгт хүчний дугаар ангид алба хаасан Байлдагч Н ийнхүү ярилаа 
“Салаан даргад нэг удаа ар гэрийн асуудал үүсэв. Бухимдалаа гаргахын тулд жоохон доожоогүй үг дуу цөөтэй харагдасан цэргүүдийг худлаа шалтаг зохиож нэг нэгээр нь өөр өөрийн өрөөлүү дуудаж  номхон командан дор зодож эхлэв. Үүнийг тэд цааш задруулахгүй бөгөөд харсан цэргүүд ч юм ярих эрхгүй. Зарим цэргүүд  дээд албан тушаалтанд илтгэх бөгөөд энэ үед салаан даргад  зодуураа багасга гэх үгэн хариулт л ирнэ. Ингээд бүх юм дуусахгүй харин ч эхнээсээ эхлэнэ. Хов зөөлөө, ардуур шургалаа, дахиад хэл, өргөдөл гарга гээд дахиад л зодно. Энэ үед цэргүүд дахиж илтгээд ч  өргөдөл өгөөд ч ямар үр дүнгүй гэдгийг ойлгоод тэмцэл дуусдаг байлаа. Тэр олон аавын хүүхдүүдээс хэнийг нь зодхоо дарга нар  сайн мэднэ . Аль л аймгаас ирсэн хэдүүлээ ирсэн хэн хэн байгааг нь харж байгаад аймгаасаа ганцаараа ирсэн байлдагчийг дуудаж зодох, дээрлэхэх дэглэх  нь олон . Яагаад гэвэл   нэг аймгаас олон цэрэг нэгнээ дээрлэхүүлж байгааг удаан хараад тэвчихгүй нэг л өдөр бослого гаргавал асуудал үүснэ гэдгийг тэд сайн мэднэ. 
                       Тэнцсэн ч тэсвэр тэвчээрийн тууль биш
2021 оны гуравдугаар сарын 31 нд салаан захиарчдаа зодуулж нас барсан байлдагчийг уушигны хатгалгаа оношоор өөд болсон гэх ч угтаа эрүүл эсэн мэнд гэсэн бичигтэй хүүхдүүд цэрэгт явдаг. Түүгээр зогсохгүй Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушигны шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой залуус цэргийн алба хаах боломжгүй аж. 18 нас хүртэлээ аав ээжийнхээ гэрт эрүүл саруул өссөн залуусийг татаж авчихаад амь насаа алдасны дараа суурь өвчтэй байсан. Залуус ард байхдаа олон төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг байсан байж болзошгүй гадны олон төрлийн өндөр тунтай  өвчин намдаагч хэрэглэдэг байсанаас болж гүйж чадахгүй багтарч унаад өөд боллоо, ачаалал даагаагүй   гэх мэдээллүүдийг өгдөг нь тун харамсалтай . Яагаад 100,100 цэргүүдээс  ганцхан цэрэг дэг нэртэй яргалал даалгүй нас бараад байна вэ? Ялгаварлан гадуурхалт, мөн энэ үйлдлийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалтын талаар Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаа тайлбарлахдаа.

“Энэ бол  жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт юм. Товчхондоо хүн бүр тэгш эрхтэй байх тухай л ойлголт юм. Нийгмийн тодорхой бүлгийн гишүүнийх нь хувьд хүмүүстэй бусад хүмүүсийн адил эрх тэгш хандахгүй байх үйлдлийг “ялгаварлан гадуурхалт” гэдэг. Боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн үйлчилгээ авахад ямар нэг нийгмийн бүлэгт харьяалагдах мөн чанараар нь буюу хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа гэх мэт хүчин зүйлсээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлнэ” гэв.
Төрлөхийн чанга дуу хоолойтогоос болж цэргийн ангид гадуурхалт өртөж байсан цэргийг хувь хүний нууцыг хамгаалах үүднээс Зоригт гэж нэрлэе. Тэрээр цэргээс халагдаад жил болж байна.  “Би төрлөхийн чанга дуутай учир харилцааны үеэр хоолойны өнгө чангарах тохиолдол олон тэгээд хамгийн эхний өдөр чи базаад байна уу, үгүй юу? Олон жилийн туршид надтай ингэж чанга дуугаар харицдаг цэрэг байгаагүй чи л зодчих гээд байгаамдаа гээд л нүдээ хөхөртөл зодуулж билээ. Харин маргааш нь манай ангид нилээн том албан тушаалтан ирээд юу болсон тухай  асуухад дахиж энэ бүхнийг давтуулахгүйн тулд 00-гүйж яваад жалгаруу уначихсан юмаа гэж илтгэж амь гарч байсан” тухайгаа хуваалцлаа. 
Цэргүүдийн ялгаварлан гадуурхалтай холбоотой Орхон аймгийн цэргийн штабаас тодруллаа. “Одоогийн хүүхдүүдийн хүмүүжил нялхарчихсан. Гэртээ хоолоо идчихээд л утасаа оролдож байдаг хүүхдүүд бүгд жагсаж нэгдэж цэргийн дүрмийн дагуу хоолонд орно 00 орж  бие засахдаа доод тал нь 2-оороо ганцаараа бол гүйж явна. 2 юмуу түүнээс дээш бол нэг нь командлаж жагсаалын алхаагаар алхаж явна.Тиймээс л хүүхдүүдэд ядаргаатай санагдаж эхлэнэ. Цэргийн албаны нэг онцлог байдаг хэзээ ч гуйж харицдаггүй . Цэргийн дүрмээр захиарах,захиарагдах ёсыг яаж командлах дуу хоолой чанга өнгөөр анхааруулах гүйцэтгэхийг заагаад өгчихсөн байдаг. Тиймээс цэргийнхэн бол яг дүрмийн дагуу л ажиллаж байгаа. Хатуу дуу хоолойгоор загнаж чангарч байгаа хүүхдүүд ямар нэгэн асуудал гаргалгүй дэг журмандаа захирагдаад явдаг юм. Хэнтэй ч ялгаж харицахгүй угаасаа бусдых нь хажууд хатуу яридаг. Энэ бол танктик арга ухаан” гэдгийг онлов.
Бас нэг байлдагч “Шахалт командад эр хүн болдог ч эх орондоо өргөсөн тангараг нь хүний амьны төлөөс биш”
Бид цэрэгт очихдоо уул давж чадахгүй, бахардаж үхэх нь холгүй л жулдарай хүмүүс очдог. Шахалт командад л бид эр хүн болдог. Намайг лав зодож нүдээд дэглээд байсан юм лав байхгүй. Гэхдээ би тохиолдолууд бол мэднэ. Эрэгтэй учраас амсдаг хүчирхийлэл. Уламжлалт эр бяр, хатуу хахир дарлалт эрэгтэйлэг шинжийн тухай нийгмийн тулгалт дээр нэмээд цэрэг бол хүн биш буюу хүнийх нь эрхэм чанар халдашгүй байдал сонголтыг нь үгүйсгэдэг хэвшмэл хандлагын үр дүнд бий болж буй. Эх орондоо өргөсөн тангараг нь хүний амьны төлөөс биш. 
 "Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм"...

Нэмэлт: Он цагийн жагсаалт...
“Гэхдээ.. Монгол улс 2017 оноос хойш  нийтэд мэдэгдсэнээр 12 хүүгээ алдав. Нийтэд мэдэгдсэнээр шүү” 
2017.01.17 Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336-р ангид цэргийн алба хахаар явсан Ж. Б ээлжийн ахлагчдаа зодуулж өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болсон. 
2018 онд  Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан.
2019.01.22 Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336-р ангийн алба хаагч нас барав.
2019.02.01 Увс аймгийн Баруунтуруун сумын хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож ОХУ-ын Бүгд найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдов. 
2019. 02.08 Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч ангийнхаа элс ачсан Зил-130 машинд дайруулж амь насаа алдав 
2019.05.26 Дорноговь аймгийн Хатанбулаг сум хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч амиа алдав . 
2019.05.14 Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуугийн дунд чөмөг нь хугарч хагалгаанд оров . 
2020.03.03 Дорнод аймгийн хилийн цэргийн алба хаагч амиа хоролсон байдалтай олдов. 
2020.09 дүгээр сар Хилийн цэргийн 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдтэй дүрмийн бус харилцаж дэгэлсэн бичлэг цацагдав 
2021 03.31 Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захиаргч дэслэгч Г-согтуудаа зодож аминд хүрэв 
2021. 4.24 Хилийн цэргийн 0168 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч амиа хорлов дээр. 
хамгийн сүүлд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 10 сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан төгсөх курсын оюутан, 21 настай хүү цэргийн ангидаа нас барав. 
Дээрх тохиолдолуудыг ямар нэгэн гадны нөлөөгүй нас барсан эрүүл мэндийн шалтгааны улмаас гэж тайлбарласан байдаг. 
 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

1 хоногийн өмнө

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2024-04-25

Унадаг дугуйгаа алдсан иргэнийг цагдаагийн албан хаагч орилж зандарчээ

2024-04-24

Дэлхийн найм дахь гайхамшиг Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөө

2024-04-24

Хятадын Ши Ань хотын Тан гүрний соёлын гудамж дахь музей

2024-04-24

Хулгайчыг хамгаалдаг цагдаа

2024-04-24

Монгол улс цахим аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр Фейсбүүк компанитай хамтран ажиллана

2024-04-23

Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН бидэнд юу амласан бэ?

2024-04-23

УИХ-ын гишүүн Д.Батлут Чуулганы хуралдааныг 15 удаа тасалжээ

2024-04-22

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

2024-04-18