Ярилцлага | 5 сарын өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Түр хамгаалах байр, 108 утсанд ирж буй дуудлага бүр манай байгууллагын зүгээс нийгэмд тавьж байгаа чагнуур юм

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Орхон аймгийн ГБХЗХГ-ын  гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Д.Мөнх-Эрдэнэтэй гэр бүлийн асуудлын талаар ярилцлаа. Аймгийн хэмжээнд гэр бүлийн асуудал хариуцсан хоёр мэргэжилтэн байдаг нь хүн хүчний хувьд дутагдалтай байдаг гэдгийг тэрээр онцолсон юм. Энэ жилийн тухайд аймгийн хэмжээнд гэр бүлд чиглэсэн зургаан аяныг зохион байгуулсан. Дээрх аяны үр дүн, гэр бүлийн харилцаа, хүчирхийллийн учир шалтгааны талаарх асуултад хариулт авлаа. 


 Гэр бүлийн харилцаа бат бөх байх, харилцан нэгнээ ойлгох нь чухал. Тэгэхээр аймгийн ГХБЗХГ нь гэр бүлүүдэд хэрхэн хүрч ажиллаж байна вэ? 

 Орхон аймгийн хэмжээнд 29,000 гэр бүлтэй.  Манай байгууллага дээр гэр бүлийн асуудал хариуцсан хоёр мэргэжилтэн байна гэдэг нь дэндүү цөөхөн.  Дээрх гэр бүлийн  30 хувьд хүрч ажиллах зорилтыг ГБХЗХГ-аас дэвшүүлсэн байдаг. Зорилтынхоо дагуу “Түр хамгаалах байр” - д ирж үйлчлүүлж байгаа болон 108-ын дуудлагаар үйлчилгээ авч байгаа хүмүүсийн үр дүнд анализ дүгнэлт хийж тэрнийхээ дагуу ажлаа төлөвлөж  байна. Түр хамгаалах байр, 108-д дуудлага нь бол манай байгууллагын зүгээс нийгэмд тавьж байгаа чагнуур гэж хэлж болно. Ирж буй дуудлага бүрт мэргэжлийн байгууллагын зүгээс хяналт тавьж ажилладаг. Мөн дараагийн шатанд ямар ажлуудыг хийх вэ гэдэг дээрээ анхаарч, төлөвлөж ажиллаж байна. Салбарын хууль тогтоомжуудтай уялдуулан ажиллах хэрэгтэй байдаг. Үндэсний хэмжээнд 0-18 насны хүчирхийлэлд өртөж эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд холбон зуучлах, зөвлөн туслах, чиглүүлэх, анхан шатны зөвлөгөө мэдээллээр хангах үндсэн үүргийг 108 утасны төв гүйцэтгэн ажилладаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, холбогдох бичиг баримтын хамтаар түр хамгаалах байранд хүлээлгэн өгч дуудлага өгсөн хүүхдүүдийн бүртгэлийг хийдэг. Орхон аймагт энэ оны 11 сарын байдлаар 238 дуудлага ирсэн. Шийдвэрлэлт 88,7 хувьтай байна. Нийт ирж буй хүчирхийллийн дуудлага, мэдээллийн талаас дээш хувийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд эзэлдэг. Энэ жил Орхон аймагт 117 байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Төрийн байгууллага болгон эцэг эхийн зөвлөлтэй болсон. Хүүхдийн төлөө зөвлөлийн 3-р тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаж байна гэсэн үг л дээ. Байгууллага болгон эцэг эхийн зөвлөлтэй болсон байна. Яг одоо  17 байгууллага  хүүхдийн өрөөтэй болчихсон. Ажилчин, албан хаагчдынхаа хүүхдийн тав тухыг хангаад ажиллаж байна. Өнгөрсөн жил “Гэр бүлд ээлтэй хамт олон” аяныг зарлаж байсан.  Манай байгууллага, Аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран “Далд хүчирхийллийг Ил болгоё” аяныг ЕБС, болон боловсролын байгууллагуудын дунд зарласан. Энэ жилийн тухайд  зургаан аян зарласан ирэх 12 дугаар сард дүгнэх юм.

Төрийн байгууллага болгон эцэг эхийн зөвлөлтэй болсон

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон ажлуудыг төлөвлөсөн байсан хэрэгжилт хэр байна вэ? 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа иргэдтэй  хэрхэн яаж ажиллаж байгаа вэ гэхээр Цагдаагийн газартай хамтран  уулзалт ярилцлага хийж байгаа. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүндээ арга хэмжээ аваад зогсохгүй, хохирогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, уулзалт зохион байгуулах, хүчирхийлэл үйлдэгчдэд хууль танилцуулахаас илүүтэйгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалтад хамруулж, соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Энэ үйл ажиллагаанд 44 хүн хамрагдсан. Нийгмийн зарим үзүүлэлтээр багуудаас оны сүүлд судалгаан гардаг. 2022 онд гэр бүл цуцлалт 500, гэр бүл салалт 200 байсан. Өнгөрсөн жил “Эвлэрүүлэн зуучлах төв” дээр гурван сэтгэл зүйч ажиллуулаад, хосууд юунаас болоод салаад байгаа вэ гэдэг дээр судалгаа, дүгнэлт хийж үзсэн. Хамгийн их хувь нь “Үл ойлголцлоос болж салдаг” гэсэн дүгнэлт гарсан байна. Хувь хүний онцлогийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээс болж үл ойлголцдог. Хувь хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд явчихвал болохоор байдаг. Гэтэл өөр өөрийнхөө өнцгөөс бие биедээ тулган шаардах үл ойлголцол үүссэнээс шалтгаалаад гэр бүл салалт их байна гэж үзээд Нийгмийн бодлогын хэлтсээс “ГЭР” төслийг хэрэгжүүлж байгаа.

-  “Гэр төсөл"-ийн хүрээнд бүлгийн уулзалтуудыг зохион байгуулж яг шүүх дээр асуудал бэрхшээлээ яриад суух боломж нөхцөл бүрдсэн.  Үр дүн эергээр гарч байгаа юм болов уу гэж харж байна.

“ГЭР” төсөл дээр 44 гэр бүлд 93 удаагийн ганцаарчилсан зөвлөгөөг өгсөн байна. Үр дүн гараад явж байгаа. Энэ төсөл нийгэмд нөлөөлж байгааг хараад Цагдаагийн газар, Шүүхийн тамгын газар хамтран нэг аяныг зохион байгуулж байгаа. Орхон аймаг бусад аймгуудаас давуу талтай гэж боддог. Засаг даргын захирамжийн дагуу  сар бүрийн 4 дахь долоо хоногийн хагассайныг  “Гэр бүлийн хөгжлийг дэмжих" өдөр болгон зарласан байдаг. Мөн “Бид гэр бүлдээ хайртай” сэтгэл зүйн өдөрлөгийг зохион байгуулаад хэвшчихсэн. Тэр үед эхэндээ сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс сэтгэл зүйчтэй уулздаг гэж хардаг байсан. Хүн болгонд сэтгэл зүйн асуудал тулгарсан үедээ мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж ярилцаж байх нь зөв гэдгийг нийгэмд тодорхой хэмжээнд ойлгодог болсон.  Blind Care гээд цахим аппликэйшн цахимаар сэтгэл зүйн зөвлөгөөг өгдөг. Тэр аппликэшнээр үйлчилгээ авч байгаа хүмүүсийн хандалтаас анализ хийхэд манай Орхон аймгийн иргэд 3-т явж байгаа. Иргэд хүссэн үедээ цахимаар сэтгэл зүйн үйлчилгээ авч байгаа их давуу талтай байгаа.

- Аяны үр дүнд ямар байна вэ?

Цөөхөн ч гэсэн нийгэмд хүрч ажиллах ажлыг аяны хүрээнд удирдан чиглүүлж, ажлын байр дээр нь очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Байгууллагуудаас эргээд манайхаас ямар чиглэлийн сургалт авах юм, ямар хүсэлтэй байгаа юм, байгууллага дээр тулгарсан ямар асуудал байгаа вэ гэдгийг ярилцаж бид ажлаа төлөвлөдөг. Мөн тухайн байгууллагад  өрх толгойлсон эцэг эхчүүд бий.  Тэр хүмүүстэйгээ хэрхэн яаж ажиллах талаар зөвлөгөө авч ажилладаг.. Энэ жил хувийн хэвшлийн байгууллагаас давуу талтай мэдээлэл гарсан. Өрх толгойлсон хоёр хүүхэдтэй ээжийнхээ араас эцэг эхийн зөвлөлийн хоёр гишүүн тусалж, дэмжээд түрээсийн байрыг нь түрээсэлж  өгсөн нь сайн жишээ. Гэр бүлийн асуудалтай байгаа  ажилтнаа энэ төвөгтэй юм байна гэж халахгүй, нийгмийн асуудалтай нь санал ирүүлж хамтарч ажилласан гоё кейс гарсан. Кейс учраас байгууллага, ажилтны нэрийг хэлэх боломжгүй. Энэ кейс нь 2018 онд батлагдсан энэ тогтоолын хэрэгжилт 5-6 жилийн дараа үр дүнгээ өгч байна гэж харж байна. Байгууллагын эцэг эхийн зөвлөлүүд дээр, ажилтай ээж аавууд руу чиглэсэн ажлыг зохион байгуулж байна. Гэр бүлд ээлтэй хамт олон. Ажлын байранд нь сургалт зохион байгуулж байна, ажлын байрандаа ажиллах нөхцөл боломжийг нь хангаж өгч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-3т заасны дагуу “Хүүхэд хамгааллын бодлого” -ыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Гэр бүлийн асуудалтай байгаа  ажилтнаа энэ төвөгтэй юм байна гэж халахгүй, нийгмийн асуудалтай нь санал ирүүлж хамтарч ажиллах нь чухал....

Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдтэй яаж хэрхэн хандаад байна гэхээр, багууд, ТББ-тайгаа хамтраад ард иргэд рүүгээ сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Нийтдээ 10 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Орхон аймгийн хэмжээнд нийтдээ 9100 ажилтай, ажилгүй гэр бүл хамрагдсан байна. Бид 30хувийн зорилтдоо хүрсэн байна гэсэн үг.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

1 хоногийн өмнө

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2024-04-25

Унадаг дугуйгаа алдсан иргэнийг цагдаагийн албан хаагч орилж зандарчээ

2024-04-24

Дэлхийн найм дахь гайхамшиг Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөө

2024-04-24

Хятадын Ши Ань хотын Тан гүрний соёлын гудамж дахь музей

2024-04-24

Хулгайчыг хамгаалдаг цагдаа

2024-04-24

Монгол улс цахим аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр Фейсбүүк компанитай хамтран ажиллана

2024-04-23

Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН бидэнд юу амласан бэ?

2024-04-23

УИХ-ын гишүүн Д.Батлут Чуулганы хуралдааныг 15 удаа тасалжээ

2024-04-22

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

2024-04-18