© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Мэдээ
Онцлох сэдэв
Засаг даргын томилгоог “ЛУТ” шийднэ
Засаг даргын томилгоог “ЛУТ” шийднэ

     2024 оны орон нугийн  сонгуульд Ардчилсан нам ахин “өвдөг шороодож”, Нутгийн өөрөө удирдах байгууллагад өнгөрсөн найман жилийн турш цөөнх байсан замналаа үргэлжлүүлэх нь нэгэнт тодорхой боллоо. Тэдний хувьд энэ удаагийн ИТХ-ын бүрэлдэхүүнд 20 төлөөлөгч илгээж байна. Харин нэгээр илүү бол мянгаар илүү гэдэгчилэн сонгогчдын санал хураалтаар 20+1 суудал авсан Монгол Ардын нам олонх болсноор улс төрийн тоглолт МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутын хараа хяналт, хүсэл дор өрнөх нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, түүний үгийг аялдан дагах, итгэлийг даах хэлсэн үгийг нь үг дуугүй биелүүлэх үнэнч цэрэг Засаг даргаар томилогдох нь маргаангүй. Өнгөрсөн жилүүдэд Засаг даргад бэлтгэгдэн, Орхон аймгийн МАН доторх Архангай болон Булганы фракцын ашиг сонирхлыг тэнцүүлж ирсэн Д.Мөнхбат өөрийн нутгархаг үйлдлээс болж Засаг даргын суудалд суух боломжоо алдсан. Дахин сануулахад, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар түүний талаар ББ болон “сахал” Ж.Бат-Эрдэнэ нар МАН-ын Хяналтын хороонд гомдол мэдүүлж байсан удаатай. Тиймдээ ч энэ асуудлаас улбаалан Ерөнхий сайдын дэмжлэг өөр зүгт чиглэх магадлал өндөр байгаа ч одоогоор МАН дотор түүний чансааг гүйцэж Засаг даргад өрсөлдөх хүн гарын таван хуруунд үл багтана.

 Богино хугацаанд Засаг даргын албан ажлыг хашсан М.Түмэнжаргал цаашид албан тушаалаа үргэлжлүүлэн хаших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн тухай “бор шувуу” нисээд эхэлсэн бол МАН дотор Засаг дарга болох хүсэлтэй долоон төлөөлөгч бий. Д.Батлутыг Засаг дарга, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгоход нь менежерээр нь ажиллаж, намын болоод төрийн сайн муу бүх ажлыг нугалж өгсөн Д.Мөнхбатад Засаг дарга болгож өгөх өртэй гэхэд хилсдэхгүй. Иймд асуудал яаж ийж байгаад Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлутын зүгт эргэж байна. Мөн шинээр сонгогдсон төлөөлөгч нар нь Д.Батлутын гарын хүмүүс буюу багийн Засаг дарга нар, туслах гэх мэтчилэн түүний үгээр хөдлөх Төлөөлөгч нар сонгогдсон байхыг анхаарч үзэх нь зүйтэй. Ардчилсан нам 20 суудал авсан нь ирэх дөрвөн жилд МАН-д асар том цохилт болоод улс төрийн хяналт хийх хүч болох юм. Тэд энэ их эрч хүчээрээ МАН-ыг хяналт өндөртэй, зангаргатай Засаг дарга томилохыг  шаардах нь тодорхой. Мөн АН доторх лидерүүд болох Ц.Батхуяг, Б.Мягмарсүрэн нарын улс төр цаашдаа яаж өрнөхөөс шалтгаалан орон нутгийн Ардчилсан намын улс төрийн  замнал хамаарах нь тодорхой харагдаж байна.....

 

Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2024-10-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц