Цас орсонтой холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах Авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зам талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг СӨХ-ын болон хот тохижуулах газрын нийт 156 ажилтан 06:00 цагаас эхлэн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж байна.
Авто замын зорчих хэсэгт давс, бодис цацан халтиргаа гулгаанаас сэргийлэх ажилыг аймгийн хот тохижуулах газрын 26 ажилтан 6 автомашин хийж байна . Байр хоорондын цэвэрлэгээ үйлилгээнд 122 ажилтан инженер техникийн 8 ажилтан ажиллаж байна. Мөн өнөөдрөөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажил өнөөдрөөр дуусна гэж Аймгийн хот тохижуулах газраас мэдээлэв.