Лхагва гаригт Орхон аймгийн төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Төсвийн тодотголтой холбоотойгоор тэмцээн уралдаан оролцдог тамирчдын зардлыг тодотголд тусгаж өгөх саналыг АИТХ-ын Төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ онцлов. “Урлагийн төрөлжсөн сургалттай Уран эгшиг, Спортын төрөлжсөн сургалттай Ирээдүй одод сургуулийн хүүхдүүд тэмцээн уралдаанд оролцоход эцэг эхчүүд зардлыг гаргадаг. Энэ жил Ирээдүй одод сургуульд 300 гаруй хүүхэд шинээр элсэн орсон. Тэмцээн уралдаанд оролцох хүүхдүүдийн зардлын тодорхой хувийг аймгийн төсөвт тусгах саналыг гаргаж байна.”
ЗДТГ-ын дарга Ш.Ганболд: Зөвхөн Ирээдүй одод гэлтгүй тэмцээн уралдаанд явж буй дасгалжуулагч, тамирчдад аймаг тодорхой хэмжээнд дэмждэг. Урлаг, соёлын арга хэмжээнд оролцох уран бүтээлчдийг Засаг дарга аль болох дэмжих ёстой гэдэг байр суурьтай байдаг. Ирээдүй одот сургуулийн онцгойлон авч үзэж байна. Нийгмийн бодлогын хэлтэс үүнийг судлах ёстой.
Засаг дарга М.Түмэнжаргал: Улсын аваргын хоёр том тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг бид дэмжсэн. Дэмжлэг авсан тамирчид олон нийтийн сүлжээнд дэмжээгүй мэт зүйлийг ярьж байна. Энэ онд 300 орчим сая төгрөгийг бид бүхэн тэмцээн уралдаанд оролцох тамирчид, уран бүтээлчид, ахмадуудад зарцуулсан. Он дуустал төсвийн тодотгол дээр 90 сая төгрөгийг нэмэхийг тусгасан.