© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-01-13-НД НИЙТЛЭГДСЭН
В.Сумъяасүх: Тамгын газрын авто машинуудын түлшний зардлыг хоёр дахин бууруулна
В.Сумъяасүх: Тамгын газрын авто машинуудын түлшний зардлыг хоёр дахин бууруулна
Манай энэ удаагийн "Тодруулга" ярилцлагын буланд Орхон аймгийн засаг даргын тамгын газрын дарга В.Сумъяасүх оролцож байна.

-Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт ажлаа өглөө ямар учир шалтгааны улмаас ажлаа өгөх болов?

Биеийн эрүүл мэндийн байдлаас болж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй байна гэж Монгол улсын ерөнхий сайдад албан ёсоор өргөдлөө гаргасан. Ерөнхий сайд өргөдлийг хүлээж аваад үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан байгаа. Дараагийн аймгийн засаг даргын асуудлыг АИТХ-аараа шийдээд саналаа ирүүл гэсэн бичгийг АИТХ-д ирүүлсэн байгаа. Нэгэнт ерөнхий сайдын шийдвэр гарсан учир өнгөрсөн хагас сайн өдөр тамга тэмдгээ хуулийн дагуу засаг даргын орлогч Д.Энхбатад хүлээлгэн өгсөн. АИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар АИТХ-ын ээлжит хуралдааныг 2 сарын 2 нд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Энэ хурлаар дараагийн засаг даргын асуудал орж шийдвэрлэгдэх байх. Дараагаар нь ерөнхий сайд батламжлах хүртэл аймгийн засаг даргын үүргийг орлогч Д.Энхбат дарга гүйцэтгэнэ.

-Засаг дарга ажлаа өгч байгаатай холбоотой ямар нэг захирамж үйл ажиллагааны зогсонги байдал үүссэн асуудал байгаа юу?

Ямар нэгэн тийм асуудал байхгүй Г.Зоригт дарга үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаанд бүх захирамж шийдвэрүүд дээр гарын үсэг зураад баталгаажаад явж байсан. Албан ёсоор ажлаа өгсөн өдрөөс эхлэн Д.Энхбат бүх баримт бичиг захирамж дээр гарын үсэг зураад явна. Энэ асуудалтай холбоотой төрийн ажил цалгардах асуудал байхгүй

-Шинэ он гарсаар Монгол улс бүсээ чангалж хэмнэлтийн горимд шилжиж байна Орхон аймгийн засаг даргын тамгын газар түүний хэлтэс агентлагууд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Холбоо харилцаатай холбоотой зардлыг багасгах, Шинээр ширээ сандал албан тасалгаанд эд хогшил худалдаж авахгүй байх, машин тэрэг нэмж худалдаж авахгүй байх, гэх мэт хэмнэж болохуйц олон зардлуудыг хэмнэж байна.

Ер нь улс орны эдийн засаг нэлээдгүй хүнд байгаа тухай та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа Орхон аймгийн хувьд бол харьцангуй гайгүй Манай аймаг татаасгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг болохоор бас боломжтой. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед тодорхой хэмжээний хэмнэлтийн бодлогыг шат шатандаа явуулж байна. Нэн ялангуяа аймгийн засаг даргын тамгын газар дээр энэ жилээс эхлээд хэмнэлтийн бодлого нэлээд эрчимтэй явагдана. Саяхан тушаал гаргаж тамгын газрын ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа авто машинуудын өдрийн гүйлтийн лимитийг 50 хувиар багасгасан байгаа. Улаанбаатар хотруу томилолтоор явахдаа Засаг даргаас бусад хэлтэс агентлагийн дарга машин унаж явахыг хориглосон.

Холбоо харилцаатай холбоотой зардлыг багасгах, шинээр ширээ сандал албан тасалгаанд эд хогшил худалдаж авахгүй байх, машин тэрэг нэмж худалдаж авахгүй байх, гэх мэт хэмнэж болохуйц олон зардлуудыг хэмнэж байна.

Сэтгүүлч: Т.Атарбаяр
Сэтгүүлч: Т.Атарбаяр
/ 2015-01-13
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц