Өчигдөр "ББ-ОД" ХХК-ийн микро автобусны жолооч нар Аймгийн засаг даргын тамгын газар орж гомдолтой байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Учир нь "ББ- ОД" ХХК ийн захирал н.Оюунбат 10 том болон дунд оврын автобус оруулж ирээд хорооллын чиглэлд явуулж тус чиглэлд явж байсан Микро автобуснуудыг Дэнжийн чиглэлд явуулахаар болсон байна. Жолооч нар өчигдөр Дэнжийн чиглэлд явахаар буудал хүн тээвэрлэхээр ирсэн боловч Дэнжийн чиглэлд явдаг таксины жолооч нар зайгаа тавьж өгөөгүй ширүүн маргаан болсон талаар жолооч нар ийнхүү ярьж байна. 15 жил гаруй нийтийн тээврийн салбарын төлөө ажилласан жолооч нарын ажлын байрыг үгүй хийж болохгүй өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэх болно гэв.