Сүүлийн үед цахим сүлжээ ашиглан "онлайнаар цагийн ажил хийлгэнэ", "гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой" зэрэг хуурамч зар мэдээг нийгмийн сүлжээнд нийтэлж бусдыг залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчид эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай, банкны үйлчилгээ авдаггүй, цахим банк ашигладаггүй эсвэл интернэт сүлжээ байхгүй алслагдсан хөдөө орон нутагт оршин суудаг зэрэг нийгмийн эмзэг давхаргын иргэдийг данс хувийн мэдээллийг ашигладаг байна.
Тиймээс иргэд та бүхэн цахимаар аливаа төрлийн үйлчилгээ авах гэж байгаа бол үл таних хүнд урьдчилгаа, шимтгэл баталгаажуулах төлбөр зэргээр урьдчилж мөнгө шилжүүлэхгүй байхыг Орхон аймгийн прокурорын газраас анхааруулж байна.