© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-06-03-НД НИЙТЛЭГДСЭН
О.ДЭЛГЭРМАА: “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн 3-р ээлж 14 хоногтой
О.ДЭЛГЭРМАА: “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн 3-р ээлж 14 хоногтой

Хүүхдийн амралт эхэллээ. “Найрамдлын Эрдэнэс” зуслангаа бүтэн жил санасан хүүхдүүд ээлжүүдийн онцлогийн талаар хийгээд төлбөрийг сонирхож буй болов уу. Энэ талаар зуслан хариуцсан мэргэжилтэн О.Дэлгэрмаагаас тодрууллаа.

-“Найрамдлын Эрдэнэс” зус-лангийн үйл ажиллагаа эхлэх бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Зуслангийн хөтөлбөр, үйл ажил-лагааны чиглэл бүгд гарсан. Өнгөрсөн долоо хоногт зусланд ажиллах багш, ажилтнуудаа сонгон шалгаруулсан. Одоо багш нараа хөтөлбөр, үйл ажиллагаанд мэргэшүүлэх, мэдлэг олгох, чадваржуулах бэлтгэл үргэл-жилж байна. Зуслангийн мате-риаллаг баазын хувьд компанийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн нэн шаардлагатай хэсгийг “РСЦ”-ийнхэн засварлаж байна. Хоол үйлдвэрлэл явуулж буй газар эрүүл ахуйн талаас номер нэг байх ёстой учраас гал тогоонд бүрэн засвар орсон. Амрагч хүүхдүүдэд өөр өнгө төрх үзүүлэхийг зорьж байна.

-Энэ сарын 13-наас эхний ээлжийн амрагчдаа хүлээн авах юм байна. Ээлжүүдийн онцлогийн талаар...?

3-р ээлжээр “Миний наадам-Алтан шагай” сэдвийн хүрээнд монгол ахуй, тоглоом наадгайн өв соёлыг хүүхдүүдэд эзэмжүүлж хөгжүүлэх юм. 3-р ээлжийн бас нэгэн онцлог нь 14 хоногтой.

-Ээлж бүр өөрийн гэсэн онцлог-той учраас хүүхдүүд сонгож амрах боломжтой. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бид насны ангил-лыг зохицуулж чадсан. Эхний 2 ээлжинд 6-13 насныхан, 3, 4-р ээлжинд 14-16, таваас долдугаар ээлжинд 14-18 насны хүүхдүүд хамрагдах юм. Эхний ээлжийн хөтөлбөр “Ногоон гэрэл, цагаан гарц” сэдвийн хүрээнд явагдана. Сүүлийн үед зам тээврийн ослоор маш олон хүүхэд эндэж байгаа учраас бид энэ сэдвийг сонгосон. Энэ ээлжинд бид Аймгийн Цагдаагийн газ-рын Зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тасгийн-хантай хамтарч ажиллана. 2-р ээлжинд “Миний сурах 21 ур чадвар” сэдвээр хүүхдэд амьдрах чадвар олгох чиглэлд түлхүү анхаарна. Харин 3-р ээлжээр “Миний наадам-Алтан шагай” сэдвийн хүрээнд монгол ахуй, тоглоом наадгайн өв соёлыг хүүхдүүдэд эзэмжүүлж хөгжүүлэх юм. 3-р ээлжийн бас нэгэн онцлог нь 14 хоногтой.

-14 хоногийн амралтыг анх удаа зохион байгуулж байгаа байх, тийм үү?

 Амрагч хүүхдүүд 7 хоногийг 10 болгох санал тавьдаг. Гэтэл үйлд-вэрийн ажиллагчдын автобус хүүх-дүүдийг амралтын өдөр зөөдөг учраас 10 хоног болгох боломжгүй

-Тийм. Жил бүрийн амрагч хүүхдүүдийн санал хүсэлт, тэдний сэтгэл ханамжийн судалгаанд тулгуурлан, үйлдвэрийн онцлогт тааруулан 14 хоногийн амралтыг зохион байгуулж туршихаар болсон. Амрагч хүүхдүүд 7 хоногийг 10 болгох санал тавьдаг. Гэтэл үйлд-вэрийн ажиллагчдын автобус хүүх-дүүдийг амралтын өдөр зөөдөг учраас 10 хоног болгох боломжгүй. Тиймээс 3-р ээлжинд 14 хоно-гоор хүүхдүүдэд бэлэг баръя гэж шийдсэн. 4-р ээлж “Би монго-лоороо гоёдог” сэдвийн хүрээнд явагдахаас гадна англи хэлний вакум сургалттайгаараа онцлог. 5-р ээл-жээр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа” уриан дор хөтөлбөр хэрэгжүүлнэ. Манай үйлдвэрийн хамтын хариуцлагын хүрээнд бай-галь орчныг хамгаалах талаар мэд-лэг, мэдээлэл түгээх элч бэлтгэдэг. Бид “Эх орон 36” хөтөлбөрийг 6-р ээлжинд хэрэгжүүлнэ.

7-р ээлж “Миний ирээдүй миний зүтгэлээс” сэдвээр явагдана. 

Ноднин бид Хялганатын Монгол улсад ганц байдаг усан цэргийн ангитай хамтран хүүхдэд тэсвэр хатуужил, бэрхшээл даван туулах чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Энэ жил мөн ангитай хамтарч хүүхдүүдийн эх оронч үзэл сэтгэлгээг хөгжүүлэх, цэргийн үүрэг, улс орны бахархал, энхийн үйл ажиллагааны талаар таниулна. Онцгой байдлын алба, Цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэгээс сургалт явуулна. Эх оронд чи хэрэгтэй болсон цагт яаж хувь нэмрээ оруулах юм. Онцгой байдлын үед, эмнэлгийн анхны тусламж хэрэгтэй тохиолдолд хүнд хэрхэн туслах мэдлэг дадал олгох юм. Хүүхдээс маш их идэвх шаардсан сонирхолтой ээлж. Өмнө нь туршсан, энэ жил улам сайж-руулж хэрэгжүүлнэ. 7-р ээлж “Миний ирээдүй миний зүтгэлээс” сэдвээр явагдана. Бид Монголын оюутны холбоотой хамтран өнөөдөр Монголд ямар ажлын байр эрэлт хэрэгцээтэй байгааг статистик су-далгаан дээр үндэслэн өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгож бэлтгэхэд тусална. Таны бие, эрүүл мэнд хүссэн мэргэжилд тань тохирох уу. Сонгох мэргэжилд ямар ур чадвар хэрэгтэй, ажил дээр гараад юу шаардагдах талаар оновчтой мэдээлэл өгнө. Янз бүрийн мэргэжлийн өртөөгөөр хүүхдүүд өөрсдөө аялж судлах юм.

-Зуслангийн төлбөр хэдээр тогтоогдсон бэ?

Долоо хоногийн төлбөр 154 мянган төгрөгсХарин 14 хоногтой наадмын ээлж 310 мянган төгрөгийн төлбөртэй

-Долоо хоногийн төлбөр 154 мянган төгрөг. Амрах хугацааны гэнэтийн ослын эрсдэлийг тооцоод “Тэнгэр” даатгалтай хамтран ажиллаж байгаа. Гэнэтийн ослын даатгал 1000 төгрөг. Ингээд нийт 155 мянган төгрөгийн төлбөртэй. Харин 14 хоногтой наадмын ээлж 310 мянган төгрөгийн төлбөртэй. “Найрамдал” зуслантай харьцуула-хад үнэ 15 хувиар бага тогтоогдсон. Бусад хөдөө орон нутгийн зуслантай ижил түвшинд байгаа.

-Цех, хэлтсүүдэд хүүхдийн зус-лангийн эрхийн бичиг тараагдсан уу?

-Энэ долоо хоногт эрхийн бичиг хэвлэлтээс гарч бэлэн болно. Хүний нөөцийн менежерүүд цех, хэлтсийн-хээ ажиллагчдын амрах хүүхдүүдийн захиалгыг аваад эхэлсэн. Мөн “Най-рамдлын Эрдэнэс” зуслангийн бор-луулалт хариуцсан арга зүйчтэй 99361802 дугаарын утсаар холбогдоод амрах эрхийн бичиг авах боломжтой.


М.ОДГЭРЭЛ

erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-06-03
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц