Эрдэнэт хотдоо төдийгүй Монголдоо анхдагч ньюд арт "Нүцгэн анир" зургийн үзэсгэлэнгээ гаргаж буй Э.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
Юуны өмнө танд баяр хүрэе. Өнөөдөр ньюд арт үзэсгэлэнгээ гаргаж байна. Яагаад энэ төрлийн зургаар үзэсгэлэн гаргах болсон бэ?
-Есөн жил ньюд зураг авсан, ерөнхийдөө үзэсгэлэн гаргах болсон юм болов уу гэж бодсон. Зургуудаа зөвхөн сошиал дээр тавихаар нүүр тулж уулзаж чадахгүй, харилцаж, хандах боломж хомс, үзэгчдээсээ санал шүүмж сонсох нь бага байдаг. Ирээд үзсэн хүмүүс санал шүүмж юу хэлэх үү, тэднээс сэтгэл хөдлөл харна гэж бодсон. Зургаадугаар сарын өмнөөс бодож үзэсгэлэн гаргах нь зөв үү буруу юу гэж их удаан бодож оны дараагаас шийдэлд хүрч өнөөдөр үзэсгэлэнгээ нээсэн.
Таны ньюд арт зураг авах болсон шалтгаан нь юу байв?
- 2014-2015 оны үеэс зураг авч эхэлсэн. Тухайн үед би хөрөг зураг зурдаг байсан юм. Бал цаасан дээр зураад дуусахын алдад алдаа гаргачихаар тэр их хайран, хэцүү санагддаг байсан юм. Тйимээс эмэгтэй хүний нандин бөгөөд эхэмсэг байдлыг гэрэл зургын хальснаа буулгахаар шийдэж ньюд арт чиглэлийн фото авч эхэлсэн. Анхнаасаа л хөрөг, ньюд арт зураг л авна гэсэн бодолтой сонирхож эхэлсэн.
-Ньюд зураг өөрөө их нандин мэдрэмжүүдийг өөртөө шингээж, дахин давтагдаөхгүй мэдрэмжүүдийг гэрэл зурагтай хамт үлдээдэг байх. танд төрдөг тэр мэдрүүмжүүдийг хуваалцаач?
- Ньюд зураг бол нандин, бүх юм нь нандин. Яагаад гэвэл эмэгтэй хүн өөрөө тэр чигтээ нандин, энхрий, гоо үзэсгэлэнгийн туйл болсон байгалийн бодгаль. Эрт дээр үеэс л эмэгтэй хүн, түүний нүцгэн биеэр гоо сайхан гэдгийг ойлгож ирсэн. Үе үеийн зураач нар нүцгэн эмэгтэй хүнийг зурж, баримал хийдэг байсан. Дуу, шүлэгт хүртэл мөнхөлж ирсэн. Моделиуд бүгд л онцгой, нандин мэдрэмж өөр өөрийн гэсэн ертөнцийг бий болгож түүнийг зурагт буулгадаг болохоор надад төрдөг тэр мэдрэмжүүд онцгой.
- Энэ төрлийн зураг авахад хүмүүсийн хэл ам, буруу ташаа ойлголтууд их байдаг уу? Үүнийг яаж даван туулдаг вэ?
- Хамгийн анх ньюд зураг оруулахад хэцүү зүйл нь моделийг маань бэлэн эмэгтэй хүн болоод л нүцгэн зураг даруулж байна гэх мэтээр модель руу хандсан шүүмжлэл биш доромжлолыг хараад би их эмзэглэж дургүй хүрдэг байсан. Гэхдээ одоо бол бүх зүйл өөр болсон байна. Шүүмж надад их гоёор ирдэг болсон. Моделийн чинь хөл нь богино гарсан байна, гэрэл нь буруу байна гэх мэт шүүмжлэлүүд ирдэг. Мэдээж тэр бол миний алдаа. Харин шантармаар зүйл байхгүй. Хүмүүс моделийг маань буруу ойлгочихдог. Энэ хоёр ингээд л нүцгэн зураг авхуулж байгаа бол ямар нэгэн асуудалтай гэсэн яриа надад зөндөө сонсогддог юм. Би огт танихгүй эмэгтэй хүний зургийг авъя гэж санал тавьсны төлөө тэр эмэгтэй миний авах гэсэн зурганд яг тохирсныхоо төлөө найз залуудаа хардуулах асуудал үүсэхэд шантрахгүй ч их дургүй хүрдэг. Тэр эмэгтэй өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй. Юу гэж өөрийнхөө эцэг шиг хүнтэй асуудал үүсгэх билээ дээ. Яагаад найз бүсгүйгээ ийм дорд хямдхан үнэлж үздэг юм бэ? Тэр л хамгийн тэнэг санагддаг. Би өөрөө охинтой, хүүтэй эцэг хүн. Миний хүүхдүүд шиг л хөөрхөн хүүхдүүд зургаа даруулахаар ирдэг. Моделиудаа гоо сайхны үүднээс ямар гоё эмэгтэй хүн бэ, ямар гоё бие хаа, эгэм, мөр вэ гэж хараад гэрэл зурагт буулгаж, өөр бусад хүмүүст эмэгтэй хүний энэ нь их гоё юмаа гэдгийг харуулах гэж л зорьж байгаа.
- Зураг авах үед эмэгтэй хүний хамгийн гоё өнцөг аль хэсэг нь байдаг вэ ?
Би эмэгтэй хүнийг байгальтай зүйрлэдэг. Байгальд энэ нь гоё тэр, гоё гэсэн зүйл байхгүй. Байгалийн гэрэл зурагчид өглөөний нар мандах, оройны нар жаргах агшинд зураг илүү гоё гардагтай адил эмэгтэй хүн хаанаасаа ч гоё. Түүнийг гэрлийг нь хаанаас нь өгөх үү гэж зохиомжоо бодож үүний наана байвал яах вэ, цаана байвал яах вэ, гэдэг юм л бий. Эмэгтэй хүн цогцоороо урд, хойноосоо, дээрээсээ, доороосоо, бүх талаасаа гоё. Түүн дээр нь жаахан уран сайханаар баяжуулж зургийн зохиомжоо бодоод л илүү гоё гаргахыг хичээдэг.
- Зургийн зохиомж илэрхийллийг хэрхэн гаргадаг вэ ?
Зохиомжоосоо л болно. Жишээ нь гоё урт хөлтэй эмэгтэй байж болно. Тэр гоё урт хөлийг яавал илүү гоё гаргах уу? Хүний нүдэнд хэрхэн тусгах вэ? Өргөн мөр, гоё эгэмтэй хүн байвал тэрийг яаж гаргах уу? гэж бодсоны эцэст гэрлийн тавилтаар тэр хүний юуг тодотгохоос шалтгаална . Мөн байгалийн гэрэл дээр хаана хаанаас авах уу? Өглөө авах уу, орой авах уу ? гэдгийг сайн бодно. Мөн моделиосоо асууна. Чи биеийнхээ аль хэсэгт илүү дуртай вэ, би биеийнхээ тэр хэсэгт илүү дуртай гэвэл тэр хэсгийг нь улам тодотгож өгнө .
За хоёулаа буцаад үзэгсэлэнгийн талаар яриагаа үргэлжлүүлье зурагнууд тавигдаж эхэлхэд моделууд хэрхэн хүлээж авсан бэ ?
Тус бүрд нь зургийг нь явуулсан тэндээс өөрсдөө сонголтоо хийж нэг бүрчлэн зөвшөөрөл авсан. Өөрийн гоо үзэсгэлэн, нандин бүхнээ гэрэл зургын хаоьснаа мөнхөлж буй бүсгүйчүүд ихэвчлэн нүүр царайгаа ил гаргах дүргүй. Зөвхөн өөртөө хадгалах сонирхолтой үйлчлүүлэгдчид байдаг. Үзэсгэлэнд тавигдсан зурагнуудыг бүгдийг нь модель нараас зөвшөөрөл авсан.
Та есөн жилийн хугацаанд хэчнээн эмэгтэйн ньюд зураг авсан бэ? ихэвчлэн та санал тавьдаг уу? Танд санал тавьдаг уу?
Нийтдээ 20 гаруй эмэгтэй байх шиг байна. Хувь хүн надад хандаж ирээд нийтэд зарлахгүй зөвхөн өөртөө хадгална гэсэн моделиуд ч байдаг. Харин нийтэд зориулсан зургуудын моделиуд 14-15 орчим байна. Моделиуддаа тал орчим хувьд нь өөрөө санал тавьдаг. Олон сарын өмнөөс уулзаж ярилцаж сэтгэл зүйг нь бэлдэж бэлэн болсон үед нь зургаа авдаг.
Хоёулаа сүүлийн асуултаа асуугаад ярилцлагаа өндөрлөе Ньюд арт чиглэлээр цаашдын зорилго тань юу байгаа вэ ?
Хүмүүс маш гоё өөрчлөгдөж энэ урлагийг ойлгож байна. Өнөөдрийн үзэсгэлэнгээр бол дандаа царай ороогүй зураг дэлгэгдэж байна .Дараа дахиад таван жилийн дараа ч юм уу үзэсгэлэн гаргахдаа царай орсон зургаар үзэсгэлэн гарна хүмүүс түүнийг харчихаад энэ битүү нүцгэн гэж харахаасаа илүү энэ ямар гоё гараа вэ? Манай энэ найзын энэ хэсэг нь яасан гоё юм бэ? зоригтой байна. Мундаг шийдэл хийжээ гоо сайхнаа гоё мөнхөлж чаджээ гэж урлаг талаас нь ойлгож чадах хэмжээний үзэсгэлэн дэлгэнэ.