© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-01-06-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол Улсын иргэн бүр 12 сая 500 мянган төгрөгний өртэй.
Монгол Улсын иргэн бүр 12 сая 500 мянган төгрөгний өртэй.
“Өргүй бол баян, өтгүй бол тарган” гэдэг манай ардын үнэн үг байдаг. Өртэй , зээлтэй хүн сэтгэл тайван, нойр бүтэн явах нь ховор. Ялангуяа өрөө төлж чадахгүй нөхцөл байдалд орсон хүнтэй нөхөрлөхөөсөө илүү холхон байх бодолтой хүн нь олон. Аливаа улс орны хувьд ч мөн ийм л байдаг. Дээр үед Хятад худалдаачны өрийг төлж чадахгүй болохоор эцэстээ охиноо өгдөг ч тохиолдол гардаг байсан гэдэг. Эдийн засгийн хямралын хамгийн хүнд хэлбэр нь өрөө төлж чадахгүй байгаас эхлэлтэй байдаг.

Тажикстан БНХАУ-д тавьсан өрөө төлж чадахгүй болсны улсаас Памирын нуруунд байдаг Горно-Бадахшан хэмээх нутгаасаа нийт 1500 км нутгийг Хятадын Засгийн газрын мэдэлд шилжүүлсэн гэдэг мэдээг сонсоогүй хүн үгүй бизээ. Аргинтин улс зээлийн өрөө төлж чадаагүйн улмаас 2003 онд албан ёсоор улсаараа дампуурснаа дэлхийд зарласан. Грекийн өр ДНБ-ны 165 хувьд хүрч өнөө хүртэл хямралаас гарч чадахгүй байна. Португал, Испани зэрэг оронд гадаад өрөө төлж чадахгүйн улмаас гүн хямрал нүүрлээд байгаа.

Монгол Улсын нийт гадаад өр 2014 оны 10 дугаар сарын байдлаар 19,82 тэрбум ам. доллар байна. Үүнээс 4,49 тэрбум нь Засгийн газрынх, 1,04 тэрбум нь Монгол банкных, үлдэгдэл 14,3 тэрбум нь хувийн хэвшлийнх. Засгийн газар дотоодоо бонд гаргаж 2,85 их наяд төгрөгний өр тавьсан. Засгийн газрын гэсэн тодотголтой 4,49 тэрбум ам долларыг задалбал Чингис бондын 1,5 тэрбум, Хөгжлын банкны 580 сая, Самуурай бондын 290 сая, үлдэх хэсэг нь бусад жижиг зээлүүд орно.

Энэ бүгд өрийг нийлүүлээд 3 сая иргэндээ хувааж үзвэл өнөөдөр Монгол Улсын иргэн бүр 6600 ам. доллар буюу өнөөдрийн ханшаар тооцвол 12 сая 500 мянган төгрөгний өртэй гарч байна.Энэ өрнөөс гарах арга зам байна уу?

Эдийн засаг доод тал нь 18 хувь өсөхгүй бол бие даан өрнөөс гарах боломж байхгүй гэж эдийн засагч Д.Даваасүрэн Үндэсний шуудан сонинд гаргасан нийтлэлдээ дурджээ.

Гэтэл эдийн засаг 5 гаруйхан хувийн өсөлттэй гарч байгаа. Жилд 4 тэрбум ам.долларыг зээлийн өрөнд, 5 тэрбум ам. долларыг импортын санхүүжилтэд зарах тул хамгийн багаар бодоход Монгол Улсад жилд 9 тэрбум ам. доллар шаардлагатай. Энэ их мөнгийг манай улс одоо олох эдийн засгийн боломж харагдахгүй байна. Монгол улс валютгүй болж эдийн засгийн гүн хямралд орох нөхцөл байдал үүсээд байна. Чи нэг хүнээс зээл авч болно. 2 дахь хүнээс мөн зээл авч болдог. 3 дахь хүнээс зээл авахад их хүндэрч авна. Харин 4 дэхь хүн чамд зээл олгохгүй. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ны 70 хувьд хүрээд байна. Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ын 80 хувьд хүрвэл гадны орнууд зээл олголтоо зогсоож эхэлдэг.

Монгол Улс одоо 3 дахь хүнээсээ зээл авах боломж хайна.

Ер нь хайж байгаа. Тодорхой хэмжээний зээл авна. Энэ зээлээ зөв зүйлд үр ашигтай зарцуулж чадахгүй бол 4 дэх хүн зээл олгохгүй. Одоо Засгийн газар жилийн төсвийнхөө 10 орчим хувийг ирэх 10 жил дараалан зээлийн эргэн төлөлтөд зарцуулах нөхцөл бүрдээд байгаа нь маш анхаарал татсан асуудал болж байна. Ойрын 10 жилд бид ямар хэмжээний гадаад өр төлөх вэ? Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам доллар, жилийн 5,75 хувийн хүүтэй. 5 жилийн хугацаатай зээлсэн. 2017 оны 3 дугаар сард эргүүлэн төлөх үүрэгтэй. Чингис бондын 1,5 тэрбум ам. долларын эхний 500 саяийг 2018 оны 1 дүгээр сараас эхлэж төлнө. Жил хүрэхгүй хугацаанд 1 тэрбум ам. доллар төлөх үүрэгтэй.

Харин 1 тэрбумыг 2022 оны 12 дугаар сараас төлнө. Үүний дараа Самуурай бондын төлөлт 2023 оноос орж ирнэ. Энэ бүх өрийг ам. доллараар төлнө. Ногоон доллар нь бидэнд байхгүй. Тэгэхээр долларын ханшийг барьж дийлэхгүй нөхцөл байдал бий болох магадлал маш өндөр. Бондоор санхүүжүүлсэн төслүүд авсан мөнгөө өгөх болов уу? Нийт зээлийн 33 хувийг замд зарцуулжээ.

Замнаас эргэж мөнгө олохгүй нь тодорхой учраас энэ мөнгө орж ирэхгүй. Хамгийн гол нь бонд, зээл ашигласан төслүүд нь бараа бүтээгдэхүүнээ гадаадад гаргаад доллар олох нэг ч төсөл байхгүй, бүгд дотоод зах зээлрүүгээ чиглэсэн. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт, дахин зээл авах, бонд гаргах, эсвэл олон улсын санхүүгийн байгууллагын тусламжид хандахаас өөр гарц харагдахгүй байна.

Гэтэл энэ гарц нь хялбар гарц биш. Өрийн хэмжээ нэмэгдээд ирэхээр гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаад ирдэг тул орж ирэх нь тэдэнд эрсдэлтэй. Ер нь бид гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн. Өр ихтэй оронд дахин зээл авах, бонд гаргахад өмнөхөөсөө илүү хатуу нөхцөл шаарддаг. Илүү өндөр хүүтэй зээл бонд босгох болно. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага тусламж дэмжлэг болгож хүү багатай зээл олгох байх. Гэхдээ энэ мөнгө нь их биш, зөвхөн амь тариа төдий байна. Эцсийн дүнд өрөө төлөх, хямралаас гарах цорын ганц гарц бол зөв бодлого, зөв хөрөнгө оруулалтаар уул уурхайн 1-2 том төслийг л маш яаралтай ашиглалтад оруулах л зам үлдэж байна.
/ 2015-01-06
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц