© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-01-19-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол Улсын 2014 оны эдийн засгийн хамгийн гэгээтэй мэдээг Эрдэнэтчүүд сонсголоо
Монгол Улсын 2014 оны эдийн засгийн хамгийн гэгээтэй мэдээг Эрдэнэтчүүд сонсголоо
Би эдийн засагч мэргэжилтэй. Хүн бүр л өөрийнхөө ажил мэргэжилийн чиглэлээр гэрэл гэгээтэй зүйлд илүү дурлаж, түлхүү ярьж бичдэг. Эдийн засаг гэхээр л сүүлийн 2 жил сайхнаар, гэрэл гэгээтэй бичих зүйл үнэхээр ховор байлаа. 2014 оны эдийн засгийн гэрэл гэгээтэй нэгэн мэдээ анхаарал татлаа. Энэ сайхан мэдээг Эрдэнэтчүүд дуулгалаа. Гадаад худалдааны тэнцэл 358,2 сая ам долларын ашигтай гарчээ. Монгол Улсын экспорт 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 34,4 хувиар нэмэгдэж 5,2 тэрбум ам долларт хүрчээ. Харин импорт 17,5 хувиар буурч 4,8 тэрбум ам. долларт болжээ. Ийнхүү гадаад худалдаа ашигтай гарахад зэсийн баяжмалын худалдаа голлон нөлөөлсөн байна.

Эрдэнэт үйлдвэр энэ жилд 1 сая 253 тонн зэсийн баяжмал гаргах зорилтоо энэ 11 сард биелүүлсэн байна. Зэсийн баяжмалаас бусад экспортын гол нэрийн ашигт малтмалын бүтээгдэхүүн бүгд 2014 оны зорилтоо биелүүлж чадаагүй байна. 2014 онд 31,6 тонн алт экспортлох төлөвлөгөөтэй байсан бол 11 сарын байдлаар 8,4 тонн, 31,4 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан бол 16,7 сая тонн, 7,8 сая төмрийн хүдэр экспортлохоос 5,5 тонныг гаргажээ.Монгол Улсын эдийн засаг 2014 онд 6 орчим хувийн өсөлттэй гарахад Эрдэнэтчүүдийн оролцоо их байлаа. Эрдэнэт үйлдвэр чухал хувь нэмэрээ оруулжээ. Харин энэ хөдөлмөрийн үр шимээ Эрдэнэтчүүд маань хэр хэмжээтэй хүртэж байгаа бол?

Эдийн засаг өсөлттэй гарлаа гэж зарлаад байгаа юм бол яагаад нэг ч удаа цалин тэгтгэвэрээ нэмдэггүй юм бол! Яагаад төсөвийн орлого, зарлага нь өнгөрсөн оноосоо доогуур гараад байгаа юм бол! Яагаад гадаад худалдааны хэмжээ буураад байгаа юм бол! Яагаад гадаадын хөрөнгө оруулалт нь эрс унаад байгаа юм бол! Яагаад инфляц нэмэгдэж, долларын ханш өсөөд байгаа юм бол! Яагаад ам. долларын нөөц нь эрс багасаад, банкны зээлийн хүү нэмэгдээд, мөнгөний олдоц буураад байна вэ? Яагаад...яагаад ... яагаад?

Хувь хүн, айл өрхийн эдийн засаг лав сайжраагүй. Тэгэхээр тэр нэмэгдсэн гэх эдийн засгийн өсөлт хаана байна. Бодит амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар илт багасч, олон компани цалингаа хугацаанд нь тавьж чадахгүй, зарим нь цомхотгол хийж байна. Энэ өсөлт нь тэгээд ард түмэнд хүртээлгүй юм байна. Улсын эдийн засгийн чадавхи улам л доройтлоо. Тэгэхээр өсөлт хэдхэн том компанид ногдож байгаагаас өөр гарцгүй. Тэдний ард хэдхэн том улс төрчид байгаа гэж ойлгож болох байх.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийгмийн халамжийн хавтгайрсан ажиллагааг хумиж, хүүхдийн мөнгө, оюутны мөнгө, алдарт эхэд олгодог мөнгийг танах тухайгаа мэдэгдсэн. Малчдад урамшуулал олгохгүй, татвар ногдуулах тухайгаа хэлж, төрийн албан хаагчдийн тоог 15 хувиар буурлахаа зарласан. Хамгийн харамсалтай нь хөгжлийн гол гарц түлхүүр болсон шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнг цомотгох, багасгах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Боловсрол, шинжлэх ухаан хөгжилд хүргэх гарц биш юм болов уу.

Эрдэнэтчүүд ажлаад, олсон ашгаа улс төрчдийн тавьсан өрөнд өгөөд ирэх 10 жилийг өнгөрөөх нөхцөл байдал бий болжээ

Монгол улс их хэмжээний өртэй болсон тухай би өмнөх нийтлэлдээ бичиж байсан. Энэ бүх өрийг ам. доллараар төлнө. Ам.доллар нь бидэнд байхгүй. Тэгэхээр гадаад худалдаанаас олсон хэдэн доллараа өрөндөө өгөхөөс өөр илүү орлого байхгүй. Одоо Засгийн газар жилийн төсвийнхөө 10 орчим хувийг ирэх 10 жил дараалан зээлийн эргэн төлөлтөд зарцуулах нөхцөл бүрдээд байна. Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам долларыг 2017 оны 3 дугаар сард эргүүлэн төлөх үүрэгтэй. Чингис бондын 1,5 тэрбум ам. долларын эхний 500 саяийг 2018 оны 1 дүгээр сараас эхлэж төлнө. Жил хүрэхгүй хугацаанд 1 тэрбум ам. доллар төлөх үүрэгтэй. Харин 1 тэрбумыг 2022 оны 12 дугаар сараас төлнө. Үүний дараа Самуурай бондын төлөлт 2023 оноос орж ирнэ. Эрдэнэтчүүд ажлаад, олсон ашгаа улс төрчдийн тавьсан өрөнд өгөөд ирэх 10 жилийг өнгөрөөх нөхцөл байдал бий болжээ.
/ 2015-01-19
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц