© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-03-05-НД НИЙТЛЭГДСЭН
М.Гантүшиг: Ногоон байгууламж ЭРДЭНЭТ хотын үндсэн төлөвлөлт байх ёстой
М.Гантүшиг: Ногоон байгууламж ЭРДЭНЭТ хотын үндсэн төлөвлөлт байх ёстой
Манай энэ удаагийн тодруулга ярилцлагын буланд Орхон аймгийн цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга М.Гантүшиг оролцож байна.

- Танай байгууллага 2014 онд байгуулагдсан нэг жилийн хугацаанд ажиллаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөөч цаашдаа ямар зорилго зорилттой ажиллаж байна бэ?

Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн ажил бол хоёр дахь гурав дахь жилдээ үр дүнгээ өгдөг

- Өнгөрсөн оны нэг сард Орхон аймгийн цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж орон нутгийн өмчит бие даасан газар байгуулагдсан. Өчигдөр нэг жилийн ажлын тайлангаа шинэ засаг даргадаа тайлагнаад байж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн энэ жилээс харагдах болов уу цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн ажил бол хоёр дахь гурав дахь жилдээ үр дүнгээ өгдөг. Тиймээс өнгөрсөн жил хийсэн ажил энэ жилийн хавар мэдэгдэх байх тарьсан моднууд зүлгүүд маань хэрхэн ургахаас бидний ажил дүгнэгдэх. Алдаа дутагдал мэдээж байсан биднээс шалтгаалж байна, бас энэ хууль эрх зүйн орчноос шалтгаалж байна. Ер нь хүнээс их шалтгаалж байна энэ бүхэн дээр бид нар нэлээд сайн ажиллана гэж бодож байна. Ногоон байгууламж гэдэг бол энэ хотын үндсэн төлөвлөлт юм гэдгийг бид нар харах ёстой барилга байшин зам дэд бүтэц энэ бүх асуудлыг ярьж байхад ногоон байгууламж гэдэг бол зайлшгүй салшгүй холбоотой юм гэдгийг бид нар бүгдээрээ ойлгож онцгой анхаарах ёстой гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд харлаа.

- Орхон аймгийн цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын чиг үүргийг тодорхойлсон тусгай журам боловсруулна гэж ярьж байсан энэ журам бас юу болсон бол?

Үүнтэй уялдуулаад ногоон байгууламжийн сан гэж байгуулах нь зүйтэй юм байна гэж энэхүү бичиг баримтыг боловсруулсан

- Манай Эрдэнэт хотод нийтийн эд аж ахуйг арчлан хамгаалах гээд журам 2013 оны 08 сарын 22 –нд ИТХ-ын хурлаар батлагдсан журам байдаг. Энэ болохоор нийтийн эд аж ахуйг ашиглах хамгаалах тухай юм үүн дотор бол ногоон байгууламжийн асуудал бас орсон явж байгаа. Гэхдээ үүнийг бид нар арай илүү дэлгэрэнгүй задлаад ногоон байгууламжийн журам гэдэг юмыг боловсруулсан. Үүнтэй уялдуулаад ногоон байгууламжийн сан гэж байгуулах нь зүйтэй юм байна гэж энэхүү бичиг баримтыг боловсруулсан. Энэхүү асуудлыг засаг даргын зөвлөлийн хурлаар оруулаад цааш нь явуулаад ИТХ-аар батлуулчих юм бол Ногоон байгууламж өөрийн гэсэн ашиглалт хамгаалалт дээр илүү эзэнжиж хариуцлага сайжран гэж үзэж байна. Ногоон байгууламжийн сан байгуулах тухайд МУ-ын ерөнхийлөгчийн 2010 онд бүх нийтээр мод тарих зарлиг байдаг дээрээс нь ойн тухай хуулийн 31.1 д заасан нэг заалт бий тэр нь 16 нас иргэн бүр жилд нэг модыг, ААН бүр таван модыг тухайн орчиндоо тарина. Тарьж ургуулах боломжгүй бол зардлыг нь хандивлана гэсэн хуулийн заалтууд байдаг. Хүн бүр мод тариад явах боломжгүй шүү дээ тэгэхээр тэр мод тарих зардлын мөнгөөр сан байгуулаад мэргэжлийн хүмүүс нь модоо тариад явах иймэрхүү гарц харагдаж байгаа юм.

- 2015 онд Ногоон байгууламж дээр хир хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсон бэ?

Ногоон байгууламж гэдэг бол энэ хотын үндсэн төлөвлөлт юм

- Манай урсгал зардал бол батлагдсан Хөрөнгө оруулалтын тухайд бол одоохондоо бол харьцангуй бага байна. ИТХ өөрийн санаачилснаар консулын газрын баруун талд нэг ногоон байгууламжийн тохижилт хийхээр сая орон нутгийн төсвөөр хөрөнгө мөнгө нь батлагдлаа. Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ жил тохиож байгаа тийм учраас консул-аас дэмжлэг аваад үүнийг хийе гэж байгаа. Бас нэг ажил бий Байгаль орчны газраас гурван замын уулзварын тэнд тарьсан талбайн эсрэг талд талбай дээр мод тарьж хашаалуулах нэг ажил байгаа тэр ажлыг бид хийе гээд саналаа оруулсан байгаа.

- Цэцэрлэгчийн хүрэлцээ хүчин чадал хир байдаг бэ?

- Манай байгууллага 16 цэцэрлэгчийн орон тоотой. Болохгүй гэж хэлбэл болохгүй юм зөндөө бий болгоё гээд явах юм бол болгох гээд л зүтгэнэ. Аймгийн хэмжээний ногоон байгууламжийн ажлыг хамаарч байгаагийн хувьд бол яг тэр газар тэр хүнд хүрч ажиллана гэвэл хүрэлцэхгүй. Тэр бүхэнд хүрч ажиллана гэвэл өөр мэргэжлийн байгууллагуудыг дээрээс иргэдийн оролцоог ашиглаж тэр ажлыг гүйцэлдүүлэх ёстой. Үүнийг хийхийн тулд тодорхой хэмжээний төсөл санхүүгийн зардал шийдэгдсэн байх ёстой. Өнгөрсөн онд бид нар аймгийн хэмжээний төвийн 6 микрийн хорооллоос гарч чадсангүй. Энэ жил гэр хороолол руу дэнж рүү нэлээн санаачилга гаргаад явъя гээд байгууллагуудад саналаа тавиад явж байна.
Сэтгүүлч: Х.Пүрэвпэлжээ
Сэтгүүлч: Х.Пүрэвпэлжээ
/ 2015-03-05
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц