© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-12-26-НД НИЙТЛЭГДСЭН
М.Батчимэг: Орхон аймгийн иргэдийн төлөө ажиллах “ГУРВАН” гишүүнтэй боллоо
М.Батчимэг: Орхон аймгийн иргэдийн төлөө ажиллах “ГУРВАН” гишүүнтэй боллоо
Өчигдөр Орхон аймгийн АН хуралдаж даргаа сонголоо. Намын хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн М.Батчимэг сонгогдсон байна. Тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим асуудлаар тодруулга авлаа.

- Орхон аймгийн намын даргаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Иргэд олон талаас нь харж байх шиг байна. Чемодантай хүн, УИХ-гишүүн хүн намын дарга хийж болох уу гэх мэт яриа таамаг мэдээллүүд явж байна та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Өчигдөр орой Орхон аймгийн АН-ын хорооны хуралдаан болж өнгөрлөө. Намын дарга Г. Зоригт саналаараа ажлаа өгөх болсонтой холбоотойгоор хуралдаж намын даргын сонгуулийг явууллаа. Ардчилсан нам дотроо тулгарч байгаа асуудлаа амжилт ололт, зарчмын зүйлээ бие биедээ илэн далангүй хэлж чаддаг нам. Өчигдөр болсон намын хурал бол Орхон аймгийн Ардчилсан намын төлөвшил, улс төрийн соёлыг харуулсан, бие биедээ зарчмын шаардлага тавьж хариуцлага нэхсэн, хурлын дэг журмын дагуу, ажил хэрэгч хурал боллоо. Миний хувьд Орхон аймгийн АН-ын гишүүд дэмжигчид болон, Орхон аймгийн иргэдтэй сүүлийн 2 жилийн хугацаанд ойрхон ажиллаж ирсэн.

Цаашдаа Орхон аймгийн Ардчилсан нам боловсон хүчинд суурилж олон нийт рүү чиглэсэн бодлогод суурилсан үйл ажиллагаа явуулна.

Өчигдрийн хурал дээр намын гишүүдийнхээ санал бодлыг сонссон нэр дэвшигчид шударга нээлттэй өрсөлдсөн, нэлээн ширүүн өрсөлдөөн болсон. Нээлттэй болсон, маш шударга болсон. Сонгуулийн үр дүнд бол би бүх талууд сэтгэл хангалуун үлдсэн байхаа гэж бодож байна.Өнгөрсөн 2 жилийн хугацаанд улс орны эдийн засгийн байдал хүнд хэцүү байсан ч гэсэн Орхон аймгийн ажил бол их сайн явж байгаа. Энд бол маш олон үйлдвэрүүд ашиглалтанд орлоо, улс орны амьдралыг аваад явахуйц импортыг орлох Монголд байхгүй шинэ үйлдвэрүүд Орхон аймагт ашиглалтанд орж олон мянган ажлын байр шинээр бий боллоо. 

-Намын гишүүд таныг сонгохдоо ямар үг дайж байсан бэ?

-Анх удаагаа бид Улаанбаатарт ажилладаг намын даргатай болох гэж байна. Та Улаанбаатар хотоос яаж ажлаа явуулах вэ гэдгийг хамгийн их асууж байсан. Тэгэхээр би хувьдаа бол аливаа байгууллагын удирдлага хамт олны тэргүүнд яваа хүн өөрөө сайн ажилладаг хүнийг дарга лидер гэдэггүй. Хамгийн гол нь хамт олноо сайн зохион байгуулж хүмүүстай байгаа нөөц бололцоог зөв илрүүлж багийг урагшаа эв нэгдэлтэй хөдөлгөж чаддаг тэр хүнийг удирдагч гэж боддог.

Орхон аймгийн АН-д Олон жилийн ажлын туршлагатай ахмадууд, дунд үеийнхэн байна. Өндөр мэдлэг боловсролтой залуучууд байна. Тийм учраас энэ баг хамт олноо би зөв зохион байгуулаад явахад бол ажиллах боломжтой гэж үзэж байна. Мөн өнөөдөр мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ үед бүх талаар холбогдоод ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна. Ер нь тэгээд ч Улаанбаатар Эрдэнэт хоёр чинь хол газар биш шүү дээ.

-Та УИХ-ын гишүүн хүн. Орхон аймаг Эрдэнэт хотод УИХ дээр дуугарах нэг хүнтэй боллоо гэж харж байна. Та энэ тал дээр яаж ажиллах вэ?

Өнгөрсөн хугацаанд Орхон аймгийнхаа иргэдийн санаа бодлыг уламжлах төсөвт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт нийгмийн асуудал дээр тойргийн гишүүдтэй хамтраад хүчин зүтгээд ирсэн Тийм учраас Цаашдаа бол ажиллана.

Орхон аймаг маань өнөөдөр гурван гишүүнтэй боллоо гэж бодож байна. 

- Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт засаг даргынхаа ажлыг өгнө гэсэн мэдээлэл явж байгаа та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Г.Зоригт дарга ямар байсан ардчилсан намын даргын ажлаа өгнө гэдэг хүсэлтийг өөрөө гаргасан. Харин засаг даргын ажлаа өгөх албан ёсны хүсэлт гаргаагүй байгаа. Ер нь бол Г. Зоригт дарга өөрөө ажлаа хийнээ гэж байгаа нөхцөлд бол Аймгийн Ардчилсан нам иргэд бол Г.Зоригт даргыг бүрэн дэмжиж байгаа.

-Намын бүтэц зохион байгуулалтын асуудал яригдах уу? Та өөрийн багаа шинээр бүрдүүлэх үү?

Тодорхой хэмжээнд ажлыг илүү сайн явуулах үүднээс зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлага гарах байх. Энэ нь ямар нэгэн халаа сэлгээ хийнэ гэсэн үг биш илүү эрч хүчтэй эв нэгдэлтэй зохион байгуулалттай ажиллах баг хамт олныг намын гишүүд өөрсдийнхөн оролцоотой хийнэ.
Сэтгүүлч: Т.Атарбаяр
Сэтгүүлч: Т.Атарбаяр
/ 2014-12-26
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц