Бүтээмжийн менежер, доктор Л.Батгэрэлтэй эрхэлсэн ажлынх нь талаар ярилцлаа.
-Та хэзээнээс бүтээмж иннова-цийн ажил эрхэлж байна вэ?
- Би ОХУ-д ээрмэлийн инженер технологич мэргэжил эзэмшсэн. Ажил хөдөлмөрийн гараагаа “Хэрлэн хивс” компаниас эхэлж байлаа. 1991 оноос тус компанийн үйл ажиллагаа доголдсон тул сургууль номын мөр хөөж Улаанбаатарт ирсэн. Бизне-сийн удирдлагаар дипломын дараах мэргэшүүлэх, магистр, докторын сургалтанд суралцах үедээ бүтээмж инновацийн дагнасан сэдэв авч ажилласан юм. 2000 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн жишээн дээр бүтээмж, инновацийн цогц судалгаа явуулж, хэмжилт шинжилгээ хийсэн. 2003 оноос бүтээмжийн менежерээр ажил-лан судалгаагаа үргэлжлүүлж явна.
-Бүтээмж инновацийг судалс-наар ямар үр дүнд хүрэв?
-Эхлээд үйл ажиллагааны менеж-мент болон Кайзен буюу тасралтгүй сайжруулалтын аргуудыг судалж олон нийтэд түгээхийг эрмэлзсэн. “Үйл ажиллагааг судлах дэвтэр I, II” гарын авлага, “Бизнесийн системийн үндэс”, “Бүтээлч амьдралын үндэс” зэрэг ном гаргалаа. Гэхдээ судалж хэрэгжүүлж алдаж оносоор Монгол хүний араншин, байгууллагын соёл, нийгэм улс төр эдийн засгийн орчны нөлөөллийг бүтээмжийн хөдөлгөөнд харгалзах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс “Зогсонги байдлаас урагшлахуй”, “Инноваци руу шилжих үед” зэрэг бүтээл туурвисан. Энэхүү нөлөөллийг тооцсон арга зүйг боловсруулахыг хичээснээр бүтээмжийн хөдөлгөөн болон инновацийн идэвхжил нь тухайн байгууллагын өсөлт хөгжил-төнд ямар үр дүн үзүүлснийг тооцдог арга зүйг санал болгон “Инновацийг идэвхжүүлэх онол арга зүйн үндэс” ном бичсэн. Долоон жилийн хөдөлмөрийн явцад ОХУ-ын эрдэмтэн Трифиловагийн “Үйлдвэрийн газрын инновацийн хөгжлийн үр ашиг” номыг орчууллаа. Энэ хоёр номыг КтМС, ТЗУХА, МУИС, ХААИС, ХуҮДС болон бусад их, дээд сургуулиуд сурах бичиг болгон ашиглаж байна. Аливаа шинэчлэлийн бодлогыг инноваци болгох систем хандлагыг санал болгосон “Алхамууд” арга зүйг боловс-рууллаа. Үүнийгээ Орхон аймгийн “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөл-бөрийг хэрэгжүүлэхэд туршиж байна.
-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээмж, инновацийн үйл ажил-лагааны талаар санал бодлоо хуваалцана уу?
-Баяжуулах фабрик болон бу-сад цех нэгжүүдэд бүтээмжийн хөдөлгөөн өрнөөд чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай компанийн хуримтлуулсан туршлага нь Монгол орны үйлдвэрийн газ-рын хувьд үлгэр жишээ болсноороо ач холбогдолтой. Л.Дэлгэрмаа, Л.Уранцэцэг нарын туршлагатай бүтээмжийн менежерүүдтэй болсон нь бүтээмж, инновацийн зөв тог-толцоог бүрдүүлэхэд чухал нөөц гэж харж байна. Учир нь бүтээмж инновацийн үйл ажиллагааг арга зүйгээр хангах ажил нь өөрийн биеэр ширэнгэн ойд зам гаргаж шинэ зүйл нэвтрүүлэхтэй адил юм. Эдийн засагч, инженер, хуульч гэх мэт мэргэжлийн ажлын онцлог нь стандартчилагдсан байдаг. Харин бүтээмжийн менежер санаачлагч байж, бусдад хийх ажлаа ойлгуулан тохирсон арга зүйг шинэчлэн боловсруулж, механизм тогтолцоог зөв бүрдүүлэхийг шаарддаг. Манай компанийн бүтээмж инновацийн тогтолцоо алхам алхамаар сайжирч байна.
-Та ХАБЭА-н хэлтэст бүтээм-жийн менежерээр ажилладаг. ХАБЭА ба 5С-ийн онцлогийн талаар тайлбарлана уу?
-5С нь таван тавын хорин таван алхмаар ажлын байранд ажилтны өөрийнх нь бүтээлч тасралтгүй сайж-руулалтын санаачилгаар эмх цэгц сахилга батыг бий болгодог аргачлал юм. Энэ мөн чанар нь ажилтан бүрийг амь нас, эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлдөө бүтээлчээр хариуцлагатай хандах соёлыг байгууллага хамт олонд бий болгох чадвар.
Нөгөө талаас Олон улсын OHSAS 18001:2007, МУ-ын MNS OHSAS 18001:2012, MNSILO-OSH 1:2003 стандарт нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд ажилтан бүр бүтээлч санаачилгатай оролцоход чиглэсэн байдаг. Манай компанийн ХАБЭА-н шинэ бодло-гын цөм нь дурьдсан стандартыг мөн чанараар нь хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.
Иймээс үйлдвэрийн Ерөнхий захирлын 2014 оны 6-р сарын 23-ны өдрийн А/483 тоот тушаалын 10 заалт: “Ажлын байрны орчны аюул-гүй байдлын эрсдлийн зэрэглэлийг болон хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлийг үүсгэж буй хүчин зүйл-сийн тоо хэмжээг тасралтгүй буу-руулах, аюулгүй ажиллах арга барилыг ажилтан бүрт эзэмшүүлэхэд бүтээмжийн “5 сайн үйлс” аргыг тууштай нэвтрүүлэх замаар аюулгүй ажиллах соёлыг ажилтанд дадал болгон хэвшүүлэх” гэж тусгаснаар ХАБЭА-н удирдлагын тогтолцоонд 5С-г уялдуулах механизм тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
-ХАБЭА-н удирдлагын тогтол-цоонд 5С-г уялдуулах чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?
-ХАБЭА-тай холбоотой хууль, стандарт, дүрэм журмуудыг судалж ХАБЭА-н үйл ажиллагааны орчин үеийн хэв шинжийн бүдүүвч гаргасан. Энэ нь ХАБЭА ба 5С-ийн уялдааны анхны прототип буюу үлгэр юм. Дараа нь компанийн ХАБЭА-н үйл ажиллагааны өнөөгийн байдлыг судалсан. Манай хэлтэст манлайллын асуудал тэргүүн зо-рилт болон хэрэгжиж, ХАБЭА-н ажилтны хөгжлийн төлөвлөгөөг ур чадварын оношлогоонд үндэслэн боловсруулсан. ХАБЭА-н ажилтнууд 5С-ийн бүлгүүд болон ажиллаж байна. Багаар ажиллах болон хувийн хөгжлийн механизмуудыг боловсруулж түгээсэн. Сургалтуудыг ажлын байраар болон тэнхимд өөрсдийн нөөц бололцоогоор явуулж байна. ХАБЭА-н бүх ний-тийн сургалтанд “ХАБЭА ба 5С” хичээлийг эргэх холбоотой заахаар орууллаа. Дөрөвдүгээр шатны үзлэгт цехүүдийн 5С-ийн хэрэгжилтийн үзлэг шалгалтыг холбож өгсөн. Энэ бүхний үр дүнд “ХАБЭА ба Кайзен сэтгэлгээ, 5С” хөтөлбөр боловсруулсныг Ерөнхий захирал болон чиглэл хариуцсан орлогч нар дэмжин баталсан. Ингэснээр 3 үе шаттай аажим тасралтгүйгээр зорилгодоо хүрэх арга зам тодорхой боллоо гэсэн үг.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Ажилтан нь ажлын байран дахь аюулыг 71300 утсаар, Аюулыг мэдээлэх хуудсаар, интернэт гэх мэт сувгаар илрүүлж, эрсдлийн үнэлгээ-гээр шинжлэн бууруулах арга хэм-жээ авч, манлайлагчдыг урамшуулж байгаа өнөөгийн дүрэм журамтай уялдуулж, суурь 5С болон ХАБЭА-н реинжинирингийг өөрийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэн үйлдвэрлэлд аюулгүйн соёлыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Т.БАТЧУЛУУН