Аймгийн ЭМГ-аас ирэх сард зорилтод бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах аяныг зохион байгуулна. Ингэхдээ элэгний B,C вирус илрүүлэх, хавдрын зургаан төрлийн шинжилгээ үнэ төлбөргүй хийх талаар ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг хэлж байна. Мөн тус аяны өдрүүдэд 6-17 насны хүүхдүүдэд зүрхний гажиг тодорхойлох үзлэг хийгдэх юм. Мөн ӨЭМТ-үүдэд томуугийн дархлаажуулалт хийгдэж байна. Бага насны хүүхдүүд, жирэмсэн өндөр настай иргэд үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Сайн дураараа дархлаажуулалт хийлгэх хүсэлтэй иргэд Эрдэнэт медикалд төлбөртэй хийлгэх юм. Мөн улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалт аймгийн хэмжээнд 40 хувьтай байна. Иймд эцэг эхчүүд харъя ӨЭМТ очиж дархлаажуулалт хийлгэх боломжтой.