© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-07-06-НД НИЙТЛЭГДСЭН
Г.БАЯРСАЙХАН: Эрдэнэтийн цагаан тоосыг яаж шийдэж байгаа юм бэ?
Г.БАЯРСАЙХАН: Эрдэнэтийн цагаан тоосыг яаж шийдэж байгаа юм бэ?

 “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ асуудлыг эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байх үед Г.Баярсайхан гишүүний асуулгыг онцолж байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

 "Энэ жил олон нинжа газар ухаж байна. Тэд мөнгөн ус ашиглаж байна. Тэнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэж юу ч байхгүй. Хорт бодисуудыг агаараас сорж, шүүж авах тухай ярих  ч хэрэггүй. Уул уурхайн яам технологийг сайжруулах чиглэлд ямар ажил хийж байна. Эрдэнэтийн цагаан тоосыг яаж шийдэж байгаа юм бэ. Энэ бол бүсийн асуудал. Дан ганц Эрдэнэтчүүд хохироод байгаа юм биш. Гэтэл Эрдэнэт үйлдвэр жил бүр сайхан тайлан бичдэг, их хэмжээний хөрөнгө зарцуулдаг".

Ажлын хэсгийн гишүүн 

"Эрдэнэтийн цагаан тоосны асуудал олон жил үргэлжилж байна. Бид байгаль орчинд нөлөөлөх судалгаа хийсэн. Олон улсын конвенцид нэгдсэнээр энэ мэт асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга зүйн зөвлөгөөг авч ажиллана.

“Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орсноор мэдээллийн нэгдсэн сантай болно. Цаашид осол аваар, мэргэжлийн өвчний тохиолдол бүрийг бүртгэн, дүн шинжилгээ хийх чадвартай болно". 



О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-07-06
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц