© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021-05-24-НД НИЙТЛЭГДСЭН
Эмчлүүлж буй иргэдээс санал авах бэлтгэлийг хангана
Эмчлүүлж буй иргэдээс санал авах бэлтгэлийг хангана
Засаг даргын өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгөдсөн үүргийн дагуу ирэх жилүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын томоохон төслүүд болох 1000 айлын орон сууц, захын гэр хорооллууд руу инженерийн шугам сүлжээ татах, авто вокзал шинээр барих гэх мэт ажлын зураг төсвийг гаргах ажлын хэсэг байгуулагджээ. Түүнчлэн гэр хорооллын Их залуу, Уртын гол багт орон сууцны барилгууд барихаар төлөвлөсөн газарт шугамын трассыг гаргаж, шугам сүлжээний техникийн нөхцөл авч, ажлын зураг төсөл боловсруулах даалгавар боловсруулан батлуулж, ус дулаан дамжуулах төв болон гадна дулаан цэвэр усны шугам барих ажлын зураг төслийг боловсруулсан байна.
 
Мөн Орхон аймгийн Авто тээврийн төв дээр автомашины улсын үзлэгтэй холбогдуулан иргэдийн дараалал ихээр үүсээд байсан тул аймгийн удирдлагуудын зүгээс Авто тээврийн үндэсний төвд хүсэлт тавьснаар нэг бүртгэгчийн орон тоог нэмж батлуулснаар 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр бүртгэгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо. 

 Хотын захирагчийн албанаас болзошгүй аваарын зардлаар 3 цэцэрлэгийн дээврийн засварыг хийлгүүлж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 60 хувьтай байна. 
 
Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс хэдэн хэдэн үүрэг даалгаварыг өглөө. 
/ 2021-05-24
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц