© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.
"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна. Энэ жилийн тухайд байгаль орчны доройтлоос үүдсэн нийтийн эрүүл мэндээс улбаалан хүн төрөлхтний өмнө тулгараад буй эрсдэл нь цахим талбаруудад үй олноор үйлдвэрлэн түгээж буй хуурамч, хуудуутай мэдээлэл хэмээн ЮНЕСКО онцолж байгаа юм. Тиймээс найдвартай мэдээллийн эх үүсвэртэй байх, баримтыг нягталж шалгаснаар нотолгоонд суурилсан сэтгүүл зүйн ажлыг ёс зүйн хэм хэмжээнд суурилж бүтээх сорилтой бид юу юунаас илүү тулгарч байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэдээс ирүүлсэн гомдлын дийлэнх нь сэтгүүлч, редакц мэдээллээ нягталж шалгаагүй, найдвартай эх сурвалжаас эшлээгүй, буруутгаж буй иргэний тайлбарыг бүтээлдээ оруулаагүй зэргийг дурдсан байлаа. Түүнчлэн бусдад хүнлэг, мэдрэмжтэй хандах хүлээлтийг ч биднээс хэрэглэгчид маань нэхэж буй нь ажиглагдсан.

Нөгөө талаар сэтгүүлчдэд учирч буй янз бүрийн аюул занал зарим талдаа илүү ноцтой болж буй, сэтгүүл зүйн ажлыг зүй бусаар хязгаарлах хууль эрх зүйн зохицуулалт хүрээгээ тэлсээр, мэдээллийн ил тод бус байдал бодитой оршсоор байгаа нь анхаарал татаж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний эл өдрийг угтан ХМЗ нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг аливаа аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, алсарч буй олон нийтийн итгэлийг эргүүлж олох, сэтгүүл зүйн үнэ цэнийг улам бүр бататгахын төлөө “Ёс зүйг хамтдаа амлая” уриалгыг дэвгшүүлж, мөнхүү уриалгад хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг 90 орчим мэргэжилтэн нэгдлээ.

Бид эгэх хариуцлагаа илүү бодитоор хэрэгжүүлж, ёс зүйн мөрдлөгөө мэргэжлийн ур чадвартай хослуулснаар олон нийтийн итгэлийг олж авах, улмаар тэдний дэмжлэг, оролцоотой сэтгүүл зүйг эрхлэх боломжтой юм.

Тиймээс хэвлэл мэдээллийн салбар дахь сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны үнэт зүйл, ёс зүйн мөрдлөг, зарчмаа эрхэмлэн ажиллах нь нэн чухал билээ.

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе!

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-05-03
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц