© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
Э.Эрдэнэбат: Төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт зөв байж иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ
Э.Эрдэнэбат: Төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт зөв байж иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ

Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбаттай ярилцлаа

- Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ-ын энэ онд хийсэн ажлуудын талаар яриагаа эхэлье

Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэдэх Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ үндсэндээ хоёроос гурван том бодлогын ажлуудыг барьж ажиллаж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг буруулах чиглэлээр хэдэн хэдэн ажлуудыг хэрэгжүүлж байна мөн нийгмийн амьжиргааны баталгаажих түшингээс доогуур орлоготой нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхүүд дээр тодорхой фокуслаж ажиллаж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг буруулах чиглэлээр 2022 оноос хойш “Далд хүчирхийллийг ил болгоё” аяны арга хэмжээг өрнүүлж ажилласан. Энэ ажлын хүрээнд үндсэндээ цэцэрлэгийн хүүхдүүдэд биед үзлэг хийх ажлыг хийсэн. Ерөнхий боловсролын сургуулиудын түвшинд сурагчдын эцэг эхчүүдтэй уулзах өдөрлөгийг зохион байгуулж, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүдийг хүргэж ажилласан байгаа. Энэ ажлаа улам сайн болгохын тулд томоохон аж ахуй нэгж байгууллагуудаар сэтгэл зүйч, мэргэжлийн ажилтнуудын дэмжлэгтэйгээр сургалтуудыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон.  Энэхүү сургалтуудаар гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хайр халамж гэж юу болох талаар сургалтаар дамжуулан ойлготыг өгөхийг зорьсон. Сургалтад нийт 560 орчим байгууллагын ажилтан албан хаагч хамрагдсан байна.

- “Нэг нийгмийн ажилтан, нэг кейс” арга хэмжээ хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Үр дүнгийн талаар сонсоод бахархах сэтгэл төрж байлаа. Сургууль хамрагдах боломжгүй хүүхдүүдийг тогтоож, тэднийг найзуудтайгаа суралцах боломжийг олгоёон гэж байсан.

Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ-ын хүрээнд аймгийн зөвлөлөөс дэмжлэг авч ажилладаг. Ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахад заавал төсөв, хөрөнгө шаардлагатай байдаг. Төсөв хөрөнгө хангалттай байдаг бол бид бүхэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж нийгэмд тодорхой мэдээллүүдийг хүргэж ажиллах олон боломжууд байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хохирогч болохоос өмнө иргэдэд мэдээллийг сайтар өгч ажиллах нь мэдээж чухал. Энэ ажлын хүрээнд бид бүхэн нийгэмд үлгэрлэх контентуудыг бүтээж, уралдаануудыг зарлаж, цахим орчинд байршуулж, нийгэмд соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна.  Жишээ нь нэг нийгмийн ажилтан нэг айл өрхийн амьдралд бодит дэмжлэг,  арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зорилгоор “Нэг нийгмийн ажилтан, нэг кейс” гэдэг арга хэмжээг хоёр жилийн туршид хэрэгжүүлсэн. Хүүхэд хамгааллын 108 утсанд ирсэн дуудлага мэдээллийн түвшинд 185 кейс бүртгэгдсэн. Одоогоор 50 орчим кейсийг нь сонгон авч ажилласан. Одоогоор 25 айл амьдралын асуудалтай байгаа кейсүүдийг бүрэн хаагаад шийдвэрлэсэн байна. Гарсан үр дүнг гэвэл 37 иргнийг ажлын байраар хангаж, долоон өрх орон гэртэй болсон. Гурван өрхийн амьдрах орчин нөхцөл сайжирсан байна.  Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 44 хүүхдийг хамруулсан. Гэртээ 10 нас хүртлээ сургуульд хамрагдаагүй ийм хүүхдүүд хүртэл байсан.  Энэ бүх зүйлийг манай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-т ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд илрүүлж, гаргаж ирж ажилсанаараа илүү онцлогтой. Нийгмийн ажилтнуудынхаа ажиллах нөөц бололцоог бүрдүүлж, кейс зардлуудыг хүртэл олгож байгаа мэргэжлийн сургуульд хүртэл хамруулж байна их дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр нь ажилуулахаар арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар 11 нийгмийн ажилтан их дээд сургуульд нийгмийн ажилтны ангид суралцаж байна. Бид үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл бид бүхэн төрийн байгууллагын удирдлага зохион байгуулалт зөв, оновчтой байж чадвал олон иргэдийн аж амьдралд туслах, дэмжлэг үзүүлэх боломж бололцоонууд гардаг. Энэ ажлын гол зохион байгуулалт төрийн байгуулалт удирдлагын зүгээс холбогдох ажилтан алба хаагч, холбогдох байгууллагууд зуучилж асуудлыг шийдвэрлэх тал дээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ярилцаж зөвлөлдсөний үндсэн дээр энэ олон кейсүүдийн үйл ажиллагаа шууд автоматаар хаагдаж байна гэсэн үг. Бид бүхэн ахмадын асрах төвд нэг иргэнийг хамруулсан байна эрүүл мэндийн дэмжлэг туслалцааг 97 иргэнд үзүүлсэн байна

- Бусад төрлийн гэмт хэргүүд дээр, урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? 12 сард дундаа орж байна. Тэгэхээр ирэх жилийн төлөвлөгөөнд тусгасан онцлох ажил нь юу байна вэ?

Баян-Өндөр сум болон Айгийн ГХУСАЗСЗ  аймгийнхаа хэмжээнд гарч байгаа нөлөөлөл бүхий том үзүүлэлтээрээ өндөр явж байгаа таван гэмт хэрэг дээр  criminology шинжилгээ хийж ажилласан. Criminology шинжилгээ нь тухайн гэмт хэргүүдийн үүсээд буй шалтгаан нөхцлийг тодорхойлдог. Мэдээж гэмт хэрэг илрүүлэх тал дээр механик хүчин зүйл хэрэгтэй.   Тэгэхээр бид ирэх онд орон нутгийн төсөвт гэрэлтүүлэг, камержуулалт тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Мөн аж ахуй нэг байгууллагуудын  дэмжлэг оролцоотой ажиллахыг төлөвлөж байна. Ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн байгуулгуудтай хамтран ажиллах  ажлын төлөвлөгөөг одооноос  боловсруулан эхэлж  байна. Гарч байгаа гэмт хэрэг зөрчлийг буруулъя гэх юм бол   ганцхан Цагдаагийн газар, ГХУСАЗСЗ ажиллаад үр дүн гарахгүй. Иргэд, аж ахуй нэгж,  төрийн оролцоо бүгд оролцож байж нөлөөтэй гэж харж байгаа. Тэгэхээр орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж түүгээрээ дамжуулж бид бүхэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг буруулъя, энэ түвшинд  илүү сайн ажиллаж одоо байгаа түвшнээсээ  эерэг сайн үзүүлэлтүүдийг гарья гэж  зорилго тавьж ажиллаж байна

Ярилцсанд баярлалаа

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2023-12-06
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц