© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-11-07-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Мөнх-Эрдэнэ: Эрдэнэт сангийн хүүгийн орлогыг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна
Д.Мөнх-Эрдэнэ: Эрдэнэт сангийн хүүгийн орлогыг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна
Орхон аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Орон нутгийн төсөв өнөөдрийн байдлагар хэдэн хувийн биелэлттэй байна вэ?

2014 оны төсөв батлагдаад хийгдэх ёстой ажлууд, хөрөнгө оруулалт санхүүжилт хийгдээд явж байна. Аймаг орон нутгийн хувьд орон нутгийн орлого 32,9 тэрбум төгрөг буюу 100,9%-ийн биелэлттэй явж байна. Энэ нь улс орны эдийн засаг хүнд байгаа ч гэсэн Орхон аймгийн хувьд орлого жигд төвлөрч давж биелэж байгаа явдал бол орон нутгийн хөрөнгө оруулалт урсгал зардлын хувьд давуу талтай, санхүүжилт саатахгүй явж байна. Ер нь бол улсын төсвийн санхүүжилт нэлээн доголдолтой явж байгаа. Одоогоор бол сар сардаа урсгал төсвийн санхүүжилтийг цалин нийгмийн даатгалын шимтгэл гэж өгөөд сүүлд нь бусад зардлуудаа өгж байгаагаас шалтгаалж зарим нэг хүндрэлүүд гарч байгаа. Өмнөх сарын байдлаар сургууль цэцэрлэгүүдийн хоолны мөнгө гэх мэтчилэн бусад зардлууд сарын сүүлээр орж ирсэн учраас нэлээн хүндрэл үүссэн боловч санхүүжилтүүдээ бүрэн өгөөд явсан байгаа.

-Боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, багш ажилчдын цалин, Нийгмийн даатгалд төвлөрсөн өрийн асуудлууд яригдаж байгаа. Энэ хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх вэ?

Боловсрол дээр бол нэлээн асуудал, он дамжсан өрнүүд явж байдаг. Энэ бол тухайн мэргэжилтэн төсвөө зөв хийж танилцуулж боловсролын яаман дээрээ зөв хянуулаагүйгээс болж зөрчил дутагдлууд гарсан байгаа. Энэ жил алдааг залруулахын тулд сангийн яаман дээр баг очиж ажилласан байгаа. Түүний үр дүнд төсвийн тодотголд өрийг цэгцлэх асуудал оруулсан байгаа. Сар сарын төсвийн зардлууд сарын сүүлээр орж ирж байгаатай холбогдон хүндрэл учраад байгаа болохоос бусад асуудлууд хэвийн явагдаж байгаа гэж үзэж байгаа. 2014 оны төсөв дээр боловсрол, эрүүл мэндийн төсвийг дутуу батлаад байсан, 2015 онд дүүрэн батлуулахаар төсвийн санал өгөөд УИХ-д өргөн барьсан байгаа.

-Эрдэнэт санд төвлөрсөн мөнгийг арилжааны банкинд байршуулаад хүүг тооцож байгаа энэ мөнгийг ямар салбарт зарцуулах вэ?

Эрдэнэт сангийн тодорхой хэмжээний мөнгө арилжааны банкинд байршуулж хүүг нь тооцож авч байгаа. Одоогоор хүүг гаргасан юм байхгүй. Өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар эрүүл мэнд, боловсролын салбарт хүүг нь зарцуулна гэсэн журам батлуулсан байгаа. Гэвч одоо Тэргүүлэгчдийн хурлаар төсөв оруулж хамаагүй төсөл батлуулахгүй учраас ер нь бол байлгаж байгаа. За одоогоор 50 сая орчим төгрөгний хүүгийн орлого орсон байгаа. Аймгийн ИТХ хуралдаж төсөв батлагдах учраас энийг бол энэ ондоо юмуу энэ оныхоо эцсээр ч юмуу, дараа ондоо багтаагаад боловсрол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтын зардалд зарцуулна.

-2015 оны төсөв хэлэлцэгдэж байгаа юу ИТХ-д танилцуулахад бэлэн болсон болов уу?

2014 оны төсвийн төсөл одоо бол нэг ёсондоо орон нутгийн төсвийг бол Сангийн яаман дээр бид нар хянуулсан бэлэн байгаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтан дээр хичнээн төгрөг одоо яг УИХ-р эцэслэгдэн батлагдаж ирэхнүү тэрнээс шалтгаалж зураг төсөвлөлтийн ажлуудаа эхний ээлжинд оруулахаар бэлтгэсэн байгаа. Манайх бол санхүүжилтийн эх үүсвэр хариуцаж байгаа, яг хөрөнгө оруулалтын төсөл дээр ярьж байгаа тэрнээс бол орон нутгийн урсгал зардлын төсвөөр бол манай дээр бэлэн болсон байгаа.

-Аймгийн ИТХ-ын хуралдаан ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр хуралдах гэж байна Энэ хуралдаан дээр төсвийн тодотгол орж ирэх боломжтой юу?

За ер нь бол УИХ-р төсвийн тодотгол орохын бол аймагт төсвийн тодотгол орно. Ер нь бол аймгийн ИТХ –н төсвийн төлөвлөгөөнд хурлын төлөвлөгөөнд оруулсан байгаа. Энэ бол цаг хугацаатай уралдаж хийгдэх ажил учраас ер нь бол төлөвлөгөөнд нь оруулаад батлуулаад явсан байгаа. Хэрэв улсын төсөв өнөөдөр батлагдлаа гэхэд маргааш нөгөөдрөөс нь бол хугацаа маш хурдан төсвийн тодотгол оруулах шаардлагатай учраас төлөвлөгөөнд нь оруулсан байгаа. Хэрвээ УИХ тодотгосон төсөв батлахгүй бол дараачийн хуралдаанаар л шийдэгдэх байх.

Ярилцсан Т.Атарбаяр

/ 2014-11-07
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц