© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-12-23-НД НИЙТЛЭГДСЭН
Дэлхийн эдийн засгийн хөгжлийн тулалдаанд МОНГОЛ улс ялагдаж байна
 Дэлхийн эдийн засгийн хөгжлийн тулалдаанд  МОНГОЛ улс ялагдаж байна
Монгол Улс аль нэг орны нөлөөлөлд орохгүй байх цорын ганц зам бол түргэн хугацаанд эдийн засгаа сэргээн хөгжүүлэх явдал. Бидний Монголчуудын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааны нэг том хүчин зүйл бол эдийн засгийн хөгжил мөн гэж “Шинэ мэдээ” сонины 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаарт гаргасан нийтлэлдээ дурдсан билээ.

Эдийн засаг унаж ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байгаа нь үнэн юм. 2013 онд таны тавганд 10 том бууз байсан бол одоо 7 жижиг бууз болсон. Яагаад? Төгрөгийн ханш 30 хувь унаж халаасанд байсан мөнгөнөөс маань хулгайлж, инфляц бидний мөнгийг идэж байгаа учраас ийм болоод байгаа юм. Миний эгчийн 2 хүү Эрдэнэт үйлдвэрт ажилладаг.

Тэд 2013 онд сард дунджаар 1 сая төгрөгний цалин авч байсан. Одоо ч мөн тийм л авч байгаа. Тухайн үеийн ханшаар долларт шилжүүлвэл 2013 онд 740 долларын цалинтай байсан бол одоо энэ нь 530 доллар болж байна. 210 доллараар цалин нь буурсан ч тэд маань цалин буурлаа гэж огт гомдолдоггүй. Учир нь Эрдэнэт үйлдвэрт ажилтай хэн боловч ажилаа алдахыг хүсдэггүй шүү дээ.

Эдийн засаг муудсан гол шалтгаан нь улс төр гэж ярьж бичиж байгаа. Үнэнийг хэлэхэд эдийн засгийг богино хугацаанд сэргээх гарц хэцүү байна.

Эдийн засаг муудсан гол шалтгаан нь улс төр гэж ярьж бичиж байгаа. Үнэнийг хэлэхэд эдийн засгийг богино хугацаанд сэргээх гарц хэцүү байна. Энэ уналтыг зогсоож, эдийн засгаа сэргээх ямар арга зам байна вэ? Миний хувьд дараах хариултыг өгмөөр байна.


Үүнд: Нэгдүгээрт: Засгийн газар буруу бүтэцтэй ажилладаг.

Засгийн газар зөв бүтэцтэй байж улс эх орон хөгжинө. Яам, анентлаг зэрэг төрийн байгууллагуудыг байнга өөрчилдөг маш том алдааг байнга гаргаж байна. Жишээ нь Гадаад харилцааны яам, худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан яамыг 1996 оноос хойш нийт 4 удаа салгаж нийлүүлээ. Салж нийлүүлэх болгонд би нэг яамнаас нөгөөд шилжиж байсан хүний хувьд улс эх орны хөгжилд нааштай үр дүн авчирч байгаагүйг сайн мэддэг юм. Олон зээл, тусламж, хамтын ажиллагааны төслүүд унаж, зогсож байсан удаатай. Эдийн засаг унаад байгаагийн том шалтгаануудын нэг энэ мөн гэж хэлж болно.

Хоёрдугаарт: Манай улс хөгжлийн бодлого, зорилт, алсын хараа байхгүй байна.

Аливаа нэг улс орон хөгжлийн бодлого, хөтөлбөргүй хөгжинө гэдэг асуудал байж болшгүй зүйл. Хөгжлийг мөнгөөр биш, бодлогоор бий болгодог. Хувь хүн, айл өрх, байгууллага гэхэд л хэн зорилго, төлөвлөгөөтэй байсан нь бусдаасаа түрүүлж амжилтад хүрдэг. Гэтэл Монгол улс маань сүүлийн 20 гаруй жил хөгжлийн төлөвлөгөө, зорилтгүй явж ирлээ. Бодлого, алсын хараа байхгүй эсвэл гаргаж буй бодлого нь хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжих нөхцөл боломж байхгүй учраас үр дүн гарахгүй нь тодорхой.

Гуравдугаарт: Монголд хөрөнгө хуримтлуулах, өсгөх санхүү, мөнгөний бодлого хэрэгждэггүй.

Гуйж олж ирсэн хэдийгээ харин ч амархан үрэн таран хийж байна. Чөлөөт валютын нөөц шавхагдаж байна. 2012 онд 4 тэрбум ам. долларын нөөцтэй боллоо гэж байсан бол өнөөдөр 750 сая орчим ам. доллар болоод байна. Чингис, Самуурай бонд, Хөгжлийн банкинд орж ирсэн мөнгийг үр ашиггүй олон төслүүдэд ашигласан гэж шүүмжлэгдэж байгаа. Зам, гудамж хөтөлбөр зэрэг хэзээ ч мөнгө нь эргэж ирэхгүй төслүүдэд зарцуулсан. Уг нь жижиг дунд үйлдвэрийн төслүүдэд олгосон бол улсад ч, хувь хүндээ ч илүү үр өгөөжтэй байх байсан юм. Эцэсийн дүнд их хэмжээний өр тавьсан. Хэрэгжүүлсэн төслүүдээс орох орлого байхгүй учир ард түмний татварын мөнгөөр өр зээлээ төлнө.

Дөрөвдүгээрт: Улс эх орныг тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлдэг асуудал мартагдаад байна.

Одоо бол улс орныг улс төрчид л хөгжүүлдэг гэдэг ойлголт, ноёрхол тогтоод байна. Улс, нийгмийг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх шаадлагыг төр засгийн газраас онцгой чухалчлан үзээсэй гэж бид хүсдэг. Хөгжлийн бодлогыг судалгааны үндсэн дээр бий болгоно. Уг нь Засгийн газар, бүх яамд дэргэдээ бодлого боловсруулдаг судалгааны том байгууллагатай байдаг бол хөгжих гарцаа зөв тодорхойлж, дөт замаар хөгжилд хүрч болдогийг бусад орны туршлага харуулж байна . Эдийн засгийн хөгжлийн яамыг энэ ажлыг хийх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Хийж чадахгүй 2 жил болоод одоо татан буугдчихлаа.

Тавдугаарт: Боловсон хүчний зөв сонголт, хариуцлага тооцох зөв тогтолцоо дутагдаж байна.

Өнөөдөр хамгийн хурдтай хөгжиж буй орнуудын нэг нууц нь чанд хатуу сахилга бат, хариуцлагын зөв тогтолцоонд оршиж байдаг. Хятад, Вьетнам, Казакстан, Лаос зэрэг хуучин соц орнууд энэ зарчмыг хатуу баримталж байгаа учир хурдан хөгжөөд байна. Гартаа огт бийр барьж байгаагүй хүнээр зураг зуруулж, эмч хийж байгаагүй хүнийг хагалгаанд шууд оруулж, Орос хэлний багшаар тооны хичээл заалгаж болохгүйтэй адил төрийн ажилд боловсон хүчний зөв сонголт маш чухал. Дэлхий дээр өнөөдөр эдийн засгийн хөгжлийн тулалдаан болж байна.

Энэ тулалдаанд харамсалтай нь Монгол Улс ялагдал хүлээсээр байгаа. Эдийн засаг унаж байгаа учир бид ялагдаж байгаа юм. Хэрвээ бид зөв бүтэц, бодлогоор улс орныхоо эдийн засгийн хөгжлийг удирдаж чадвал богино хугацаанд сэргэх бүрэн боломж байгаа. Хөгжилд хүрэх нэг том гарц нь шинжлэх ухаан тул үүнийг бид хэзээч умартаж болохгүй. Төр, засаг шаардлагатай байгаа арга хэмжээгээ хэр зэрэг түргэн шуурхай авч, үр дүнтэй хэрэгжүүлж чадах вэ гэдгээс шалтгаалж эдийн засаг сэргэх эсэх нь шийдэгдэнэ.

Дэлхийд Монгол хүн гайхагдаж, Монголын хөгжлийн туршлагаас олон орон суралцах цаг ирнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Бид хэний ч нөлөөлөлд автахгүй, хэнээс ч гуйхгүй, хэнийг ч царайчлахгүй, хөгжилтэй, жаргалтай Монгол Улсын иргэн болохын төлөө хамтдаа зүтгэе.

/Үргэлжлэл бий/
/ 2014-12-23
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц