© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Булган аймгийн Бугат сумыг зорин ирэх зочдын цуваа үл тасрана
Булган аймгийн Бугат сумыг зорин ирэх зочдын цуваа үл тасрана

 Булган  аймгийн Бугат сум нь Эрдэнэ дайчин хошой чин ван  Ханддорж болон Булган аймгийг үүсгэн байгуулсан хошой мэргэн сайд Агданбуугийн Амар сайдын өлгий нутаг юм. Тэдний үр хойч болсон Бугат сумын иргэд өнөөдөр түүхэд 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Үе үеийн Бугат сумаас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн,  урлаг соёлын алдартан төрсөн нутгаа зорин ирж байна.

 Бугат нутгийн байгалийн сайханд амарч, түүхт 100 жилийн ойн баяр наадмыг зорин ирэх зочдын  цуваа үл тасрана. Баяр наадмын үйл ажиллагаа хүчит бөхийн барилдаанаар эхэлж, хүндэт зочид төлөөлөгчдийн баярын хурлаар үргэлжлэх юм. Өнөөдөр орой 20:00 цагаас  хүндэтгэлийн тоглолт болно. Маргааш буюу 7-р сарын 18-ны өдрийн 10:30 минутаас Бугат сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ.

  Ингээд Булган аймгийн Бугат сумаар овоглож, ажиллаж амьдарч ирсэн  үе үеийн   иргэд хөдөлмөрчид, малчид тарайлагчид дэлхий даяар тархан суршьсан нийт Бугат нутгийн зон олон  та бүхэндээ түүхт 100жилийн ойн баярын мэнд хүргэе.  

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-07-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц