© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-11-28-НД НИЙТЛЭГДСЭН
Б.Оюунтунгалаг: Ипотекийн зээл банкууд дээр хэвийн олгогдож байгаа
Б.Оюунтунгалаг: Ипотекийн зээл банкууд дээр хэвийн олгогдож байгаа
NBHD телевизийн тодруулга буланд Монгол банкны Орхон аймаг дахь салбар хэлтсийн захирал Б.Оюунтунгалаг оролцож байна танд энэ өдрийн мэнд хүргэе.

-2014 онд Ипитекийн зээл хэдэн иргэнд хэдий хэмжээний зээл олгогдоод байна вэ?

Ер нь та бүхэн мэдэж байгаа 2013 оноос Ипотекийн 8%-ийн хүүтэй зээл олгогдож эхэлсэн. Олгогдож эхэлснээс хойш Орхон аймагт 10 сарын 31-ний байдлаар 1715 иргэнд олгогдсон байна. Ерөнхийдөө Засгийн газрын хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны эх үүсвэр, банкуудын өөрийн эх үүсвэрээр 8%-ийн ипотекийн зээл гэсэн 3 төрлийн зээл олгогдож байгаа. Нийт дүнгээр одоо 10 сарын 31ний байдлаар 2555иргэнд энэ 3 төрлийн зээл маань 90тэрбум төгрөгний зээл олгогдсон байна. Үүнээ 1715 нь 8%-ийн ипотекийн зээл байгаа дийлэнх хувь нь 8%-ийн ипотекийн зээл байна гэж ойлгож болно.

-Өнгөрсөн 7 хонгийн Баасан гарагт Монгол банкнаас арилжааны банкуудруу Ипотекийн корпорациас энэ зээлийн олголтыг зогсоо гэсэн мэдэгдэл ирсэн. Үүнээс болж арилжааны банкууд дээр зээл авахаар материалаа бүрдүүлээд банк нь шийдчихсэн байсан иргэдийн хувьд гацаанд орлоо гэсэн асуултыг маш олон иргэн тавьж байсан. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

Зээлийн эх үүсвэр зогсонги байдалд орж зогсохгүй, ер нь бол тасралтгүй явагдана. Банкуудын өөрсдийн дотоод ажил ипотекийн корпорацид тухайн олгогдсон зээлээ шилжүүлж өгөөд тэндээс эх үүсвэрээ авдаг. Тийм ажил 7, 8, 9 саруудад банкуудад үргэлжилсэн. Түүнтэй холбоотойгоор эдийн засагч нар өөрсдийн холбогдох зээлүүдийг ипотекийн корпорацид хүлээлгэж өгөх гэж бэлтгэл ажил хийнэ, очсныхоо дараа хүлээлгэж өгөх гэж маш их хугацаа орж байсан. Дээр нь хүмүүсийн амралт, боловсон хүчний дутагдалтай байдлаас болоод зээлүүд ер нь удаашралтай байсан. 9 сараас бол буцаад идэвхжсэн. Одоо ч гэсэн оны сүүлч боллоо гэдэг юм уу, Монгол банк ямар нэгэн мэдэгдэл хийлээ зогсоолоо гэсэн юм байхгүй. Ер нь бол арилжааны банкиуд ипотекийн зээлээс гадна маш олон төрлийн зээл, хадгаламж, гүйлгээ гээд маш олон ажилтай байгаа шүү дээ. Тэр утгаараа ч оны сүүл рүү олгогдсон зээлээ төлүүлэх, санхүүгийн жил дуусч байгаа учраас маш их ажилтай байдаг. Иймээс арилжааны банкиуд харилцагч руу хандсан асуудал суларч магадгүй. Бусдаар бол 8%-ийн зээл зогсох шийдвэр гараагүй. 9, 10 сарыг харахад манай Эрдэнэтийн хувьд 9 сард 60 зээлдэгчид 3 тэрбум төгрөг, 10 сард 80 зээлдэгчид 4.2 тэрбум төгрөг олгосон байгаа. Одоо 11 сарын статистик хэдхэн хоногийн дараа гарна. Тэр үед бол магадгүй энэ хэмжээндээ юм уу 9, 10 сарыг харьцуулахад өсөлттэй л гарах байна л даа. Тэгэхээр 11сар үүнээс ч өссөн статистик гарч магадгүй.

-Тэгвэл яагаад арилжааны банкууд дээр олгогдож байгаа 8%-ийн зээл түр хугацаагаар зогссон бэ?

Энэ байдалд Монгол банк албан бичиг огт өгөөгүй гэж ойлгож болох уу?Зээлдэгч харилцагч нар жоохон хүлээцтэй байх хэрэгтэйлдээ. Банк гэхээр л учиргүй зогсохгүй машин шиг үйлчлэх боломж байхгүй. тэр хүн шаардлага хангаж байна уу, үгүй юу, хувийн байгууллагууд учраас өөрсдийнх нь дотоод зохион байгуулалтын л юм байгаа байх. Тэрнээс биш огт олгохгүй гэсэн хариултыг өгсөн гэж би бодохгүй байна.

-Албан бичиг Монгол банкны Орхон аймаг дахь салбарт ирээгүй юу?

Үгүй. Аль нэг банк манайх 8%-ийг олгохгүй ч гэдэг юм уу, эсвэл манай зүгээс арилжааны банкиудад та нар битгий олго ч гэсэн тийм шийдвэр бол байхгүй. 8 сард бас аягүй их бужигнасан, зогсчвуу гаад хэвлэл мэдээллийнх нь ч ыас хүрч ирээд асууж байсан. Тэгэхээр энэ бол ипотекийн корпорацид нэгэнт олгогдсон зээлийг хүлээлгэж өгөх нь том ажил байдаг. Тийм учраас банкууд яг албан ёсоор зогсоосон юм байхгүй гэхдээ дотоод ажлаасаа болоод олгох боломжгүй байсан.

-Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа байгаа Арилжааны хичнээн банк байна вэ? Чанаргүй зээл манай аймгийн хувьд өнгөрсөн жилийг бодвол өссөн хандлагатай байна гэсэн мэдээлэл байна энэ талаар?

Орхон аймагт өнөөдрийн байдлаар арилжааны банкны 7 салбар түүний харьяа 42 тооцооны төв, кассууд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. 10 сарын 31-ий байдлаар 246,2 тэрбум төгрөгний зээлийг арилжааны банкиуд олгосон байгаа. Түүний 50%-ийг хэрэглээний зээл эзэлж байгаа. Хэрэглээний зээл гэхээр цалингий зээл, тэтгэвэрийн зээл, лизингийн зээлүүд орно. Ерөнхийдөө зээлийн бүтцийг аваад үзэхэд жижиг дунд үйлдвэрийн, үйлдвэр үйлчилгээ, худалдааг дэмжсэн зээлийн бүтээгдэхүүнүүд байгаа боловч эрэлт нь байдаггүй юм уу хэрэглээний зээлүүд их байгаа. Эндээс харахад манай Орхон аймаг ер нь Монгол улс тэр чигтээ хэрэглээний эдийн засагтай байгаад байна. Гэхдээ ипотекийн зээл оолгогдсноос харьцангуй энэ бүтэц өөрчлөгдөж байгаа. Хүмүүс өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд орон байр авч байгаатай холбогдуулаад ерөнхий энэ зээлийн бүтэц аажмаар өөрчлөгдөж байгаа. Чанаргүй зээлийн хувьд оны эхэнд Орхон аймагт 1,2 тэрбум төгрөг байсан бол одоо 10 сарын статистикаар 1,9 бараг 2 тэрбум хүрч байгаа. Энэ нь оны эхнийхийг бодвол 51%-ийн өсөлттэй байна.

-Голчлож ямар зээл авч байна Чанаргүй зээлийн дотор?

Ер нь бол бүхий л төрлийн зээлүүд байгаа. Ипотекийн зээл чанаргүй зээлд шилжих нь харьцангуй бага байна. Бусад бизнесийн болон цалингийн зээлүүд чанаргүй зээлд өндөр хувь эзэлж байна.

-Иргэд орон сууцны зээлтэй хэрнээ цалингийн зээл аваад, нөгөө талаар банкууд хэрэглээний зээл нэрийдлээр бараа бүтээгдэхүүний зээлүүдийг давхардуулж олгоод ирэхээр хүмүүсийн хэрэглээ тал дээр асуудал үүсэж байна Энэ нь юу вэ гэхээр тодорхой хэмжээний цалин авч байгаа иргэн 3 төрлийн зээлд цалингаа хуваагаад өгчихөөр цаанаа хоол хүнсээ яах вэ? өрхийнхөө хэрэглээг яах вэ? гэдэг дээр асуудал үүсч Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гээд эрсдлүүд гарч байна гэсэн мэдээллийг бидэнд зарим нэг мэргэжлийн байгууллагууд өгч байсан. Энэ тал дээр Монголд банкны хувьд чиг үүргийнхээ хүрээнд анхааруулга сануулга өгдөг зүйл байдаг болов уу?

Монгол банкны үндсэн чиг үүрэг бол арилжааны банкиудын үйл ажиллагаа Монгол улсын холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явж байна уу үгүй юу, харилцагч, хадгаламж эзмшигчдийн эрх ашгийг зөрчиж байна уу үгүй юу гэдгийг хянах, нөгөө талаар мэдээж тухайн улсын банк санхүүгийн салбар өөрөө тогтвортой байж байж эдийн засаг тогтвортой байдаг. Тэр утгаараа ч хяналт шалгалтыг явуулдаг. Тэгэхээр арилжааны банкууд нэгэнт хувийн ашгийн төлөө байгууллага учраас банк болгон өөрийн дүрэм журмаа холбогдох хуулиуддаа нийцүүлээд гаргацан түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Зээлийн хувьд орон сууцны зээлтэй, цалингийн зээлтэй хэрнээ нэмж зээл аваад эрсдэлд орж байна гэсэн асуудал байгаа. Гэлээ гэхдээ банкууд тухайн иргэний орлого өр зээлийнх нь харьцааг яг л барьж олгож байгаа. Тэрнээс биш тэрийг хэтрүүлээд олгосон юм байхгүй. Үнэхээр би цаана нь үлдэж байгаа 200, 300 мянгадаа хоол унд, орон байр ашиглалтынхаа зардлыг хүргээд амьдрах ёстой гээд төлөвлөсөн бол иргэд энэ нь дээрээ санхүүгийн сахилга баттай байгаачээ. Түүнээс биш банкиуд бол хэтрүүлээд олгох тохиолдол ер нь бол байхгүй. Тухайн арилжааны банкиуд цаанаа маш өндөр хэмжээний бэлтгэгдсэн хяналт шалгалтын газруудтай байдаг. Тэд нар нь жилдээ 1-2 удаа шалгана, Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар арилжааны банкуудад хэсэгчилсэн иж бүрэн шалгалтууд орж байдаг. Тийм учраас иргэдийн эрсдлийг тооцохгүйгээр, цаана нь амжиргааны өртгийг үлдээхгүй шахаж зээл олгох зүйл бол байхгүй.
Сэтгүүлч: Т.Атарбаяр
Сэтгүүлч: Т.Атарбаяр
/ 2014-11-28
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц