БОЭТ 2021онд 505 орон тоотой байв. 2023 онд 31-ээр нэмэгдүүлж тус төв нь өнөөдрийн байдлаар 7 алба, 26 тасаг нэгж, 22 кабинет, 433 ортой 536 орон тоотойгоор ажиллаж байна.
Тодруулбал, 2023 онд 15 их эмч, 4 сувилагч, 2 тусгай мэргэжилтэн, 4 үйлчлэгч, бусад 6 ажилтан нийт 31 орон тоог нэмэгдүүлсэн.
Тухайлбал, энэ онд бодлогоор доод мөчдийн судасны мэс засал, хүүхдийн мэс засал, элэг цөс хавдрын мэс засал, хавдрын эмчийг сургаж, орон тоог нэмсэнээр энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг орон нутагтаа хийдэг боллоо. Мөн тархины мэс засалч, түлэнхий мэс засал, зүрх судас, дотоод шүүрэл, уушгины эмч нарийг бодлогоор бэлтгэн суралцуулж байна.
БОЭТ нь:
• Судсан дотуурх мэс засал
• Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч
• Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал
• Үе бүтээх мэс засал
• Компьютер томографын эмч
• Хавдрын эмч
• Зүрх судасны эмч
• Дурангийн эмчээр хангагдаад байна.
Нийт ажилчдын 0,6 хувь буюу /3/-ийг удирдах ажилтан
• 27,1 хувь буюу /145/-ыг их эмч,
• 36,4 хувь буюу /195/-ыг сувилагч,
• 9,7 хувь буюу /52/-ыг эмнэлгийн тусгай мэргэжилтэн,
• 2,2 хувь буюу /12/-ийг эмнэлгийн бусад туслах мэргэжилтэн,
• 22,2 хувь буюу /119/-ийг байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах туслах ажилтан тус тус эзэлж байна.