Аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзоригоос цөөн асуултад тодруулга авлаа.
Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе?
Сайн сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе.
Манай аймгийн хэмжээнд хичнээн барилгажилтын төсөл хэрэгжүүлдэг аж ахуй нэгж байгууллагууд байдаг бэ? Мөн төрөөс барилгын мк2 үнэ дээр хяналт тавигдаг уу?
Орхон аймгийн хэмжээнд барилгажилтын төсөл хэрэгжүүлдэг 15 орчим аж ахуй нэгж байгууллагууд байдаг. Эдгээр аж ахуй нэгж байгууллагууд нь өөрийн өртөг зардлыг тооцож үнэ тооцдог, төрийн зүгээс тухай аж ахуй нэгж байгууллагын зах зээлийн борлуулалт дээр хяналт шаардлага тавих боломжгүй байдаг.
Орон сууцны мк2 үнэ, үнэтэй байгаа тал дээр иргэд хаана хандах ёстой бэ?
Иргэдэд барилгажилтын төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж байгууллага үндсэлгүй үнэ нэмсэн тохиолдолд АЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтэст хандах боломжтой. Иргэний гаргасан өргөдөл гомдол дээр хяналт шалгалтыг зохион байгуулах эрх нь төрийн байгуулагад байдаг. Шалгалтаар зохиомол үнэ нэмсэн нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах боломжтой.
Орон нутагт баригдаж байгаа барилгын газрын асуудлыг яаж шийддэг бэ?
2016 оноос өмнө барилга барих газрыг төсөл сонгон шалгаруулалт нэрээр барилгын компаниудад А зэрэглэлийн газрыг үнэгүй олгодог түүнчлэн инженерийн шугам сүлжээ, зам талбайн тохижилтыг хүртэл төрийн зардлаар хийдэг байсан. 2017 онд барилгажилтын төсөл хэрэгжүүлдэг барилгын компаниудтай өмнө хийсэн гэрээг шинэчлэн байгуулж гэрээнд газрын төлбөрөө төлөх, эсвэл орон сууцны нийт ашигтай талбай 2%-ийг орон нутагт үнэ төлбөргүй шилжүүлэх гэсэн гэрээг хийсэн. Манай аймагт орон сууц барилга барих зорилгоор үйл ажиллагаа явуулж буй компаниуд газрын төлбөрийг төлдөг систем рүү шилжсэн.
Орхон аймагт зарагдаж буй шинэ барилгуудын МК2-ын үнэ