© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020-09-21-НД НИЙТЛЭГДСЭН
Б.ДАШРАВДАН: Инженер мэргэжлийн үнэ цэнийг дээшлүүлмээр байна
Б.ДАШРАВДАН: Инженер мэргэжлийн үнэ цэнийг дээшлүүлмээр байна

    Өнгөрсөн 2019 онд Монголын Залуу инженерүүдийн үндэсний чуулган болж, түүний үр дүнд залуу инженерүүд ТББ байгуулж байсан. Энэхүү ТББ нь 21 аймагт салбараа нээж байна. Эрдэнэт хотод хүсэл зорилго нэгтэй инженер залуус уулзаж, цаашдын төлөвлөгөө болон хийх ажлуудаа ярилцсан юм. Энэ үеэр тус холбооны УЗ-ын дарга Б.Дашравдантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монголын залуу инженерүүдийн холбоо ТББ-ыг яагаад байгуулах болов?

НҮБ-ын Юнескогийн дэргэд Олон улсын инженерүүдийн холбоо гэж бий. Дэлхий даяар бүс нутгийн болон үндэсний хэмжээний 100 гаруй байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас бид Монгол инженерүүдийг дэлхийн түвшинд таниулах зорилготойгоор ТББ-аа байгуулж, шинэ санал, санаачилга, бүтээлийг олон улсад гаргах гарц болох, төр засгийн бодлогод оруулах зорилготой юм.

-Танай холбооны онцлог юу вэ?

Манай салбарт ажиллаж байгаа 45 хүртэлх насны хүмүүс холбоонд хамрагдах боломжтой. Мэргэжлийн инженерүүдийн бүтээл, статистик тоо, судалгаа баримттай мэдээллийг түлхүү гаргахад чиглэнэ. Шинэ залуу инженерүүдийг бэлтгэх, энэ салбарын талаарх ойлголтыг илүү өргөн цар хүрээнд таниулах боломжийг нээнэ.

Салбартай хамааралтай тоон судалгааг харахад ЕБС төгсөгчдийн 10 хүүхэд тутмын 1-2 нь инженер мэргэжлийг сонгож байгаа нь харьцангуй бага үзүүлэлт юм. Тиймээс бид мэргэжлийнхээ үнэ цэнийг дээшлүүлэх хэрэгтэй байна.

-Монголын залуу инженерүүдийн холбооны хэрэгжүүлж буй ажлуудаас дурьдвал?

Ойрын хугацаанд Улаанбаатар хотод эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, барилга, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологи, цэргийн инженерчлэл, сансрын технологийн инженерчлэл гэсэн есөн холбоог байгуулна. Тус мэргэжлийн холбоонд судлаач, инженерүүдийн баг ажиллаж, орон нутгийн салбаруудад чиглэл өгч ажиллана.

9-р сарын 27-нд Найрамдал төвд Залуу инженерүүдийн холбооны анхдугаар бага чуулганыг зохион байгуулахаар бэлтггэл ажлаа эхэлсэн. Бид 21 аймаг, Багануур дүүрэгт салбар хороодыг байгуулж, тэндээс салбар бүрийн 10 инженерийн төлөөлөл анхдугаар бага чуулганд орох юм.Орхон аймгийн хувьд Залуу инженерүүдийн салбар холбоог байгуулж, тэргүүлэгчдээ сонголоо.

-Орхон аймгийн Залуу инженерүүдийн салбар холбооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулвал?

Салбар холбоо бүрт мэргэжлийн салбарын төлөөллийг жигд хамруулахаар зорьж байна. Тэргүүлэгчдийн тоог 23 хүртэл байхаар тооцсон. Орхон аймгийн Залуу инженерүүдийн холбооны даргаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү ажиллана. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ЭБЦДС ТӨХК, ЦДҮС, барилгын компани, хувийн хэвшил гээд бүхий л салбараас гишүүнтэй болох юм.

- Инженерүүд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Холбооны үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж, инженерүүдэд зориулсан аппликейшн хийхээр төлөвлөж байгаа. Уг аппликейшнаар дамжуулан шинэ бүтээл, санал санаачилгад онлайнаар оюуны эрх, патент олгох талаар ярилцаж байна.

-Эрдэнэт хотын залуу инженерүүдийн талаар? Таны бодол...

Эрдэнэт хот бол Монгол улсын уул уурхай дагасан томоохон хотуудын нэг, Эрдэнэт үйлдвэр улсын гол тархи нь болж байна. Инженерүүдийн хот гэж хэлэхэд маргахгүй биз. Холбооны гишүүдийн тоог хязгаарлаагүй, цаашид илүү оновчтой санал, бүтээлээр олон улсад гарна гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа


Г.Хашбаатар
Г.Хашбаатар
/ 2020-09-21
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц