© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-01-21-НД НИЙТЛЭГДСЭН
Б.АРИУНЗАЯА: Хөдөлмөрийн дотоод журам илүү ойлгомжтой, тодорхой болсон
Б.АРИУНЗАЯА: Хөдөлмөрийн дотоод журам илүү ойлгомжтой, тодорхой болсон
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлагдаж энэ сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр боллоо. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн шинэ дотоод журмын онцлогийн талаар Хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяагаас тодруулсан юм.

- Компанийн бодлого, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэх, хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, цех, хэлтэс нэгжүүдэд мөрдөж буй хөдөлмөрийн дотоод журмыг нэгтгэх зорилгоор Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажилласан. Есөн сарын хугацаанд энэ журмыг шинэчлэн боловсруулахдаа бүх цех, хэлтсийн дарга нараас санал авсан, хүний нөөцийн менежерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн, цех, хэлтсүүдийн дотоод журмын онцлогийг судалж тусгасан. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэг зөрчил гарлаа гэхэд компанийн дотоод журмаар ондоогоор зохицуулсан байтал цехийн Хөдөлмөрийн дотоод журмаар өөрөөр зохицуулсан байсан. Ажиллагчдад ч гэсэн ойлгомжгүй. Үүнийг цэгцлэх үүднээс ойлгомжтой, тодорхой нэг Хөдөлмөрийн дотоод журмыг компанийн хэмжээнд мөрдөх шаардлага гарсан учраас 9 бүлэгтэй Хөдөлмөрийн шинэ дотоод журмыг ажлын хэсэг боловсруулсан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал 2015 оны 1-р сарын 13-нд Хөдөлмөрийн дотоод журмыг А/15 тоот тушаалаар шинэчлэн баталлаа. Ингэснээр 1-р сарын 23-ны өдрөөс компанийн хэмжээнд Хөдөлмөрийн шинэ дотоод журмыг дагаж мөрдөхөөр болж байна.

- Энэ журмын гол онцлог юу вэ?

Б.АРИУНЗАЯА: Хөдөлмөрийн дотоод журам илүү ойлгомжтой, тодорхой болсон

- 2012 онд батлагдсан үйлдвэрийн цех, хэлтсүүдэд үйлчилж байсан бүх дотоод журам хүчингүй болоод компанийн хэмжээнд хөдөлмөрийн нэг л дотоод журам хэрэгжинэ. Дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулах компанийн үндсэн баримт бичиг байдаг. Компанийн дүрмийн дараа орох хамгийн том баримт бичиг ч гэж хэлж болно. Шинэ журмаар хөдөлмөрийн харилцаа, ажил олгогч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг илүү ойлгомжтой, тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг тодорхой заасан байгаа. Өмнө нь бол ажилтан нэг өдөр ажил таслах юм уу ажлаас эрт буусан тохиолдолд тухайн цехээс үндсэн цалинг 20 хувь бууруулдаг эсвэл сануулах арга хэмжээ авдаг байсан. Одоо бол хэлтсийн дарга, “цэрэг” байх нь хамаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан хүнд хүлээлгэх хариуцлагыг шинэ журмаар ойлгомжтой болгосон. Ямар зөрчил гаргавал сануулах арга хэмжээ авах юм, ямар алдаа гаргавал үндсэн цалинг 3 сар дараалан 20 хувь бууруулах юм, ямар зөрчлийг ноцтойд тооцож ажлаас халах юм гэдгийг Хөдөлмөрийн дотоод журамд тодорхой тусгаж өгснөөрөө онцлог.

- Шинэ журмыг ажилтнуудад танилцуулах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?

- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг ажилтнуудад танилцуулах ажлыг 1-р сарын 23-ны өдрөөс өмнө зохион байгуулахыг цех, хэлтэс, алба, төлөөлөгчийн газрын дарга нарт үүрэг болгосон. Түүнээс гадна бид шинэ журмыг сурталчилах ажлын төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд Хөдөлмөрийн дотоод журмыг ном хэлбэртэй орос, монгол хэлээр хоёр баганад хуваасан эх бэлтгэлтэй хэвлэж гарын авлага маягаар ажиллагчдад тараана. Мөн цех, хэлтсүүдийн дунд Хөдөлмөрийн дотоод журам сурталчилах уралдаан зарлахаар төлөвлөж байна.

-Баярлалаа.
erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-01-21
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц