© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022-12-30-НД НИЙТЛЭГДСЭН
Б.Баасансүрэн: Баян-Өндөр сум, сумдаас анх удаа өөрийн хөрөнгөөр 150 хүүхдийн цэцэрлэг барьж байна
Б.Баасансүрэн: Баян-Өндөр сум, сумдаас анх удаа өөрийн хөрөнгөөр 150 хүүхдийн цэцэрлэг барьж байна

Монгол улсын хамгийн том сум болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2022 оны онцлох ажлын талаар Засаг дарга Б.Баасансүрэнтэй ярилцлаа. Энэ жил 330 сумаас анх удаа өөрийн хөрөнгөөр 150 хүүхдийн цэцэрлэг барих ажлыг эхлүүлснийг онцоллоо.

-Баян-Өндөр сумын 2022 оны онцлох ажлууд болон төлөвлөгөөт ажлын биелэлт хэр үр дүнтэй байсан талаар ярилцъя?

- Энэ жил бид бүхний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил 85 хувьтай биелсэн. Бусад биелээгүй ажлаа ирэх 2023 ондоо нөхөж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  Биелээгүй ажил нь хамтран ажиллагч байгууллагуудтай хамааралтай байлаа. Манай аймаг Хөвсгөл, Булган аймаг руу зорчих дамжин өнгөрөх аймаг.  Иймд аялал жуулчлалаа хөгжүүлэх, энэ чиглэлийн  ажил тасарсныг цаашид анхаарч ажиллана.

Орхон аймгийн Баян-Өндөр сум өөрийн хөрөнгөөр 150 хүүхдийн цэцэрлэг барихаар эхлүүллээ. Энэ ондоо нэг тэрбум төгрөгийг тусгаж зарцуулсан. Барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх жилд зарцуулах үлдэгдэл төсөв, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний  ажилд шаардлагатай 2,9  тэрбум төгрөгийг шийдвэрлэх талаар Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ.  Нийтдээ 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалт орсноор ирээдүй хойч үедээ зориулсан томоохон хөрөнгө оруулалт болохоос гадна ажлын байр нэмэгдэх давуу талтай. Монгол улсын 330 сумаас анх удаа өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барих гэж байна.

- Сумын үйл ажиллагааны гол цөм нь багийн ажлын алба гэж ойлгодог. Төрийн анхан шатны нэгж баг болон сумын ЗДТГ-ын ажилчдын хувьд онцлох ажил нь юу байв?

- Өмнөх жилүүдээс ялгаатай нь Баян-Өндөр сум 2023 оноос төсвөө бүрдүүлдэг сум болно. Энэ хүрээнд тодорхой хэд хэдэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон. Баян-Өндөр суманд “Хэсгийн ахлагч”, “Төрийн албан хаагч” дэд хөтөлбөр хэрэгжинэ. Эдгээр төсөл хөтөлбөрөөр хэсгийн ахлагчийн урамшууллыг 550 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ. Сумын 125 хэсгийн ахлагчийн цалинг нэмж олгохоор шийдвэрлэсэн. Хэсгийн ахлагч бол төрийн албан хаагч биш, урамшууллаар ажилладаг хүмүүс байдаг. Багийн ажлын албанд чухал нөлөөтэй ажилчид юм.  “Хэсгийн ахлагч” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх онд 90 гаруй сая төгрөгийг зарцуулна.

Олон жил үр бүтээлтэй ажилласан хэсгийн ахлагчдыг орон гэртэй болгох, тэдний хүүхдүүдийн их дээд сургуулийн сургалтын төлбөрт тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна. Тэтгэвэрт гарахад нь зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг олгоно.

Харин  “Төрийн албан хаагчдын дэд хөтөлбөр”-ийн хүрээнд анх удаа орон сууцанд ороход ньтаван сая төгрөгийн дэмжлэг,  мөн  магистр, шаталсан сургалтад хамрагдахад тодорхой дэмжлэг олгох зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр тусгалаа.

- Сумын хэмжээнд шинээр дөрвөн багийг байгууллаа. Манай нэг багт амьдарч буй хүн амын төвлөрөл, өрхийн тоо өндөр байдаг.  Ачаалал өндөртэй ажилладаг багийн ажилчдын нийгмийн баталгааг хангахад хэрхэн анхаарч байгаа вэ?

- Баян-Өндөр сум аймгийн ИТХ-ын хуралдаанаар хүн амын төвлөрөл ихтэй ачаалал нэмэгдсэн багуудыг хуваасан. Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багийг хувааж дөрвөн баг шинээр байгууллаа.  Он гараад 1-р сараас шинэ багуудын үйл ажиллагааг  эхлүүлэхэд бэлэн болсон. Багуудын ИНХ-ын дарга нар, багийн Засаг дарга нараа сонгосон. Шинээр баг байгуулснаар иргэдийн шилжилт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажлыг Улсын бүртгэлийн хэлтэстэйгээ хамтран зохион байгуулна.  Иргэнээс  төлбөр авалгүйгээр шилжих хөдөлгөөн, бүртгэлийн ажлыг хийнэ.

-Багуудад хийгдэж байгаа онцлог ажлаас дурьдвал?

- 2022 онд Хүний хөгжилд суурилсан ажлуудыг хийхээр зорилт тавьсан. Аймгийн хэмжээнд “Соёлыг түгээе” аян өрнөж байна. Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Хот тохижуулах газар хамтран “Соёлоороо ялгаръя” уриан дор хөршийн холбоодын ахлагч нарыг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Нийтдээ 1050 бүлэг, хөршийн холбооны ахлагчийг чадавхжуулж, хог хаягдлын менежментийг сайжруулахаар ажиллаж байна.

Бүлэг хөршийн холбооны ахлагчдаар дамжуулан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эерэг нөлөөллийн ажлууд, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэх, хогоо ангилан ялгах зөв дадал хэвшилд уриалж байна.

-Сум, багийн ажилчид цалин хөлс, бусад асуудлаас хамааралтайгаар тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байгааг хүмүүс хэлдэг. Энэ асуудалд анхаарч байгаа юу?

-Баян-Өндөр сум 26 багтай 104 мянган хүн амтай, 29 мянган өрхтэй. Хөдөөгийн алслагдсан аймгийн нэг сум бол 3000-4000 хүн амтай, 1300-1400 өрхтэй байдаг. Тэгэхэд манай нэг баг дунджаар 1500-5000 хүн амтай. Нэг баг 2-3 сумын дайтай ажиллаж, ачаалалтай байдаг. Төрийн анхан шатны нэгж баг болон суманд ажиллаж байгаа ажилтны цалин хөлс бага байдаг. Сүүлийн жилүүдэд  Баян-Өндөр сумын ЗДТГ зарим байгууллагын ажилчдыг бэлтгэдэг дамжин өнгөрөх газар болчихсон нь үнэн.

Тиймээс төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр 2023 онд олон ажил хийхээр шийдвэрлэсэн.  Баян-өндөр сумын 120 орчим ажилтны цалин хөлсийг 20-60 хувиар нэмэхээр төсөвт тусгасан. Ингэснээр ажилчдын тогтвор суурьшилтай байх, мэргэших дадлагажихад дөхөм болно гэдэгт найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Ц.Ариунчимэг
Ц.Ариунчимэг
Сэтгүүлч
/ 2022-12-30
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц