Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор зам засвар, шинэчлэлийг ажлыг зогсоолоо. Ингэхдээ орчин тойрны цэвэрлэгээг хийхийг Засаг дарга М.Түмэнжаргал үүрэг болгов. Өнгөрсөн 7 хоногт Говил багийн Эрхбүжинхэн цэцэрлэг хүртэлх авто зам, Барилгачдын талбайн уулзвар хэсгийн авто замыг тус тус бүрэн хучилт хийж дуусгажээ. Ингэснээр хотын хэмжээнд нийт 18 байршилд асфальт бетонон хучилт хийгээд байна. Мөн "Жавхлант харгуй" ХХК гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа Ёс заншлын өргөө хүртэлх авто замын хашлага суулгах ажил үргэлжилж байгаа талаар үүрэг даалгаврын Авто замын барилга угсралтын ажлыг ±5 градусаас доош нөхцөлд хийхийг хориглодог. Иймд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан замын ажлыг эрчимжүүлж, засвар шинэчлэл хийсэн авто замын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, сайжруулахыг аймгийн Засаг дарга анхаарууллаа. Түүнчлэн зарим авто замын барилга угсралтын ажил ирэх жил үргэлжилнэ гэв.