Skip to main content

Төрийн сангийн зээлээр гадаадад суралцах сонгон шалгаруулалт эхэллээ

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр жил бүр гадаадын шилдэг их сургуулиудад магистр, докторант суралцуулдаг билээ. Гадаадад 2012 оны эхний сонгон шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарлан зохион байгуулсан бөгөөд дараагийн сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 21-нд зарласны дагуу өчигдөр бүртгэл эхэллээ.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 30 хүнд Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцах эрх олгох аж. Зам тээвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн болон экологи байгаль хамгаалал, байгалийн суурь шинжлэх ухааны чиглэл голлож байгаа юм.

Түүнчлэн өмнө шатны боловсролын дипломын голч дүн 3.25-аас дээш байх, гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн байх зэрэг нэмэлт шаардлагууд тавигдана.

Энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг хүсч байгаа иргэд Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах сургууль, мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон сонгон шалгаруулалтад оролцох өргөдлийн маягтыг БШУЯ-ны www.mecs.gov.mn вэб хуудаснаас авна уу. Бүртгэл 2012 оны есдүгээр сарын 9-ний өдрийг дуустал МУИС-ийн нэгдүгээр байрны 202 дугаар өрөөнд явагдах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй