Skip to main content

Нөөцийн мах худалдан борлуулалтад шалгалт хийлээ

Нөөцийн мах худалдан борлуулалтад шалгалт хийлээ
    Нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүдэд махны түгээлт, үнэ, борлуулалтын байдал, махны чанар, аюулгүй байдал, махны хадгалалт, ангилан савлалтын чанартай танилцах хяналт шалгалт хийгдлээ.

    Орхон аймаг 120 гаруй мянга хүн амтай бөгөөд өдөрт 10-12 тонн мах хэрэглэдэг байна. Иргэдийн махны хэрэгцээг хангах, хаврын улиралд махны үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд аймгийн ЗДТГ “Эрдмийт” ХХК-тай гэрээ байгуулж үхэр, хонь, ямааны 300 тонн мах нөөцөлжээ. Үүнд орон нутгаас 150 сая төгрөг төсөвлөсөн байна.

    Нөөцийн махыг зургаан цэгээр худалдаалж буй бөгөөд зах зээлд худалдан борлуулагдаж байгаа үнээс даруй 1300-1800 төгрөгийн хямд байна.Шалгалтаар “Эрдмийт” ХХК-ний удирдлагад худалдан борлуулж буй махны үнэ, байршил, холбоо барих утас зэрэг мэдээллийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц байдлаар байршуулах, цэгийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болгон ажиллав.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй

иргэн Apr 9, 2019 66.181.161.112

Дээрх мэдээлэл бодит байдлаас өөр байна, зах зээл дээр бол нөөцийн махны үнэ ченжүүдийн зарж буй махнаас илүү үнэтэй байгаа ба чанарын хувьд маш муу мах худалдаалагдаж байна. Тийм байтал ягаад улсаас ийм их хэмжээний мөнгө санхүү авч байгаа юм бэ? Үр дүн гарахгүй байгаа харагдаж байнаааа :( :(