Skip to main content

Тоног төхөөрөмжийн шинэчлэлд анхаарна

Одоогийн Баяжуулах фабрик 2015 он
    “Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтэс энэ онд үйлдвэрлэлийн техник, технологийн томоохон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.

    Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн насжилт нэмэгдэж, ашиглалтын хугацаа богиносож буйтай уялдан техникийн шинэчлэл эрчимтэй хийх шаардлагатай болсныг Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан онцлов. Тиймээс үйлдвэрийн тасралтгүй ажиллах нөхцөлийг хангах үүднээс 2019 онд зайлшгүй худалдан авах үндсэн хөрөнгийн жагсаалт гаргажээ.

     Мөн тус хэлтсээс жил бүр хоёрдугаар улирлын эхний сард нийт цех, нэгжүүдийн Үйлдвэр техникийн товчооны инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ жил дөрөвдүгээр сарын 16-17-ны өдөр хийхээр төлөвлөж байна.

    2018 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ, 2020 оны үндсэн хөрөнгийн захиалгад нэмэлтээр оруулах жагсаалт, захиалгын программд орох өөрчлөлт, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн насжилт нэмэгдэж буйтай холбогдуулан ашиглалтын зардлын дүн шинжилгээ хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах аж.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ZochinApr 5, 2019 202.131.243.190

Tehnihiin shinechlelt hiihdee yamar des daraalaltai, yamar yamar tehnik tonog tohoormjuudiig tehnologiin gorimoo aldahguigeer shinechleh bolomjtoi eseh, omno ajillaj bgaa tonog tohooromjoo saijruulan huchin chadliig ni nemegduuleh bol ehleed huuchin suurin deer ni uu, esvel shine suurin deer ni uu, ali ornii yamar firmiin tonog tohooromjoor solih gej bgaa bolon holbogdoh bichig barimttai ni taniltsah bolomj tuhain tseh negjiin mergejliin humuus ni bolon gol ni zurag tosliin baiguullagaas holbogdoh mergejliin injener zohion biuteegch nart baival deer bna. Uul ni tehnik tehnologiin shinechlel hiih bol tonog tohooromjiin zurag tosol ni tuhain ondoo bish omnoh ondoo hiigdsen baival iluu ur duntei. Mon IBHeltes deer horongo oruulaltiin ajluudaas gadna tsehuudiin oorsdiinh hiih ajluud tolvoroh ni buruu bna. Barilgiin chigleleer hiigdeh ajluud IBHeltes deer tovlorch boloh ch yalanguya tsehuudiin tonog tohooromjiin holbootoi tehnikiin daalgavar IBHeltes ruu ochij, tendees IBHeltsiin neg injenerees zovshoorson tehnikiin daalgavar zurag tosliin heltes deer irj bgaa ni het tuilshirch bgaa bus uu. Ene met dotood zohion baiguulaltaa saijruulah ajluud bgaad anhaarah ni zov gej bodoj bna